Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

50-300 саяын орлоготой ААН-ээс нэг хувийн татвар авна

  М.Ариунжаргал 2019-03-21 1458

Татварын багц хуулийн анхны төсөлд орсон заалтуудаас дурдхад жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авах, татварын өр төлөх хугацааг хоёр сар байгааг 24 сар болгон сунгах, илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгох, эрсдэлгүй татвар төлөгчийг хянан шалгахгүй байх зэрэг хэд хэдэн гол заалтууд байгаа юм. 

Мөн татвар төлөлгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болж байгаа. Одоо мөрдөж байгаа хуулиар бол татвар төлөгч нь татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй байдаг юм. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлт тусгасан юм. 

Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, татвар төлөгч нь татварын өрөө төлөхгүй хөрөнгөө бусдад шилцүүлсэн бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх татвар төлөхөөс зайлсхийх явлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчилсан байгаа юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө