Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Т.Аюурсайхан: Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн

  Б.Уянга 2019-03-19 883

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарын холбооны улсад хийгээд ирсэн айлчлалын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

  “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд явсны хувиар оффшортой холбоотой баримт авч ирсэн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байна.  Тиймээс зарим зүйлийг тодруулах зорилгоор мэдээлэл хийж байна. 

УИХ-ын даргын айлчлал хийсэн бүрэлдэхүүн гуравдугаар сарын 15-нд Монголд ирсэн. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно. Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой. 

Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийгдсэн.  УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдэхгүй. УИХ-ын дарга бид л мэднэ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан.  С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт байгаагүй" гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө