Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хойд аавдаа зодуулсан дөрвөн настай хүүгийн биеийн байдал хүнд байна

  Т.Бадамханд 2019-03-19 10388

Энэ сарын 13-ны өдөр БГД-т хойд аавдаа зодуулж хүнд бэртэл авсан дөрвөн настай хүүхгийн биеийн байдал хүнд байна. үгэнд орсонгүй, орондоо шээлээ гэдэг шалтгаанаар хойд аав нь зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.

ГССҮТ-д эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа дөрвөн настай хүүгийн бие тааруу байгааг эмч нар хэлж байна. Хүүгийн биед зөөлөн эдийн гэмтлээс гадна, яс нь хугарсан, элэг дэлүү нь няцралттай, дотуур цус алдсан зэрэг оноштой байгааг хүүгийн эх мэдээлжээ. Хүүгийн нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг авсан гэсэн эмчийн мэдүүлэгт дурьджээ.

Хойд аав нь хүүхдийг гурав хоногийн турш ээжийг нь эзгүйд нь зодсон гэж хүүгийн ээж ярьсан байна. Хүүгээ орондоо шээлээ, үгэнд орсонгүй гэдэг шалтгаанаар зодсон гэх албан бус эх сурважлын мэдээлэл байна. Хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон гэмт хэрэг 2017 оноос 42 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

2018 онд ГССҮТ-д 683 иргэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Үүний 83 нь бага насны хүүхэд, хоёр нь бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө