Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлөх өрийн хүү сард сая орчим доллараар нэмэгдэж байна

  М.Ариунжаргал 2019-02-15 842

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засгийн тулгуур байж, санхүүгийн донорын үүргийг гүйцэтгэж ирсэн. Гэвч 2016 оны УИХ ын сонгуулийн үеэр ОХУ- ын мэдэлд байсан 49 хувийн Монголын тал худалдан авсан асуудал ил болсон юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголын зэс корпорац Эрдэнэ үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулсан, хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэн төр мэдэлдээ авсан. Гэвч  өнөөдрийг хүртэл энэ асуудал эцэслэгдээгүй шүүхийн шатанд маргаантай байгаа юм. Харин нөгөө талд Монголын талд байсан 51 хувийг өмнөд африкийн Стандарт банкинд  Жаст компанийн захирал Ш.Батхүү тэргүүтэй хүмүүс барьцаалан зээл авсан. Олон улсын арбитрын шүүхэд Монголын тал хэд хэдэн удаа ялагдсанаар өнөөдөр өдрөөр хүү төлөх өрөнд ороод байгаа юм. Өрийн хэмжээ өдрөөр нэмэгдэж байгаа тул барьцаанд тавьсан этгээдүүдийн хөрөнгийг хурааж асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэйг хэлж байна 

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад Жаст групп 51 сая ам долларын зээл авсан ч өнөөдөр хүү алданги нь нэмэгдсээр 160 сая ам долларт хүрсэн гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэлжээ. 

Лондонгийн арбитрын шүүхээс өнгөрсөн онд Монгол улсын засгийн газарт Эрдэнэт үйлдвэрээс Өмнөд африкийн стандарт банкинд 99 сая ам доллар төлөх ёстой гэсэн шийдвэр ирүүлсэн. Үүний хүү өдрөөр тооцогдож нэг сард сая орчим сая ам доллараар нэмэгдэж байгаа юм. Тиймээс 51 хувийг барьцаанд тавьж зээл авсан этгээдүүдийн өмнөөс засгийн газар өр төлбөр төлж татвар төлөгчид хохирох ёсгүй гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа тул нэн даруй ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг УИХ ын зарим гишүүд онцолж байгаа юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө