Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гадны зах зээлд ноолуур гаргаж орлого нэмэгдүүлнэ

  Б.Уянга 2019-02-14 820

Дуудлага худалдаанаас гадна , зах зээлийн бодит ханшаар ноолуурын ханшаа өсгөх,  үүнээс гадна БНХАУ-ын Бохагийн бирж дээр ноолуурын арилжаа зохиож эхэлсэн байна. Энэ нь малчид, үйлдвэрлэгчдийн хувьд шинэ боломж, гарцыг нээж эхэлж байна. Ингэснээр гааль бас бүрдүүлэлтийг Хятадын талаас бүрдүүлж хийхээр болжээ. Компаниудын хувьд нөхцөл байдал хөнгөвчлөгдөж байгаа гэж үзэж болох юм. ЗГ-ын дэвшүүлж байгаа түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж илүү гарсныг гадагш гаргах бодлого үүнд чиглэж байгаа гэлээ.

 Хил дамнасан арилжаа зохион байгуулж эхэлснээр том боломжууд гарахын зэрэгцээ экспортоос олох орлого нэмэгдэх юм.   Арилжааны үнийн дүнгийн хувьд 2017 оныг 2018 онтой харьцуулахад 100 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна .

Цаашид боловсруулалтын хэмжээг харж байгаад , яамны бодлого, дотоодын хэрэглэгчдийг хамгаалах, компаниудыг дэмжих малчидтай холбох бодлого баримталж байгаа гэж байна. Гэхдээ ингэхийн тулд чанарын асуудал хамгийн түрүүнд сөхөгдөнө гэж байна. Ингэснээр гадаад валют оруулж ирэх, тэнцэл тогтворжуулах зэрэг асуудлууд шийдэгдэх боломж нэмэгдэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө