Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Засгийн газрын 29 сангаас үр ашиггүй ажиллаж байгаа сангуудыг татан буулгана

  М.Ариунжаргал 2019-02-13 649

Засгийн газрын мэдэлд нийтдээ 29 тусгай сан бий. Тус сангуудад гадны төсөл хөтөлбөр болон, дотоодын төсвийн хөрөнгөөр эх үүсвэр нь шийдэгдэж буй маш их мөнгө эргэлддэг байна. Гэвч сангуудын зарцуулалт ил тод биш, үр ашиггүй, иргэдэд хүртээмжгүй байдаг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа.  Тиймээс сангийн яамнаас ажлын хэсэг гарч тусгай сангуудад шалгалт хийж дууссан байна. 

Шалгалтын дүнд системийн алдаатай хэд хэдэн сангууд илэрснээс гадна хөнгөлөлттэй зээлийг нэг сангаас авч нөгөө санд эргүүлэн төлдөг байсан зөрчил ч гарчээ. Тиймээс зарим сангуудыг татан буулгах санал гаргаж байгааг сангийн сайд хэллээ.

Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 500 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа гэнэ. Гэвч сайдын гарын үсгээр зарцуулалт нь шийдэгдэж  эрх мэдэлтгүүдэд   зээлийн хөрөнгө нь хүрдэг байсан жишээ ЖДҮХС аас илэрсэн. Тиймээс энэ сангийн зарцуулалтыг ил тод болгож олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэхээс гадна одоо байгаа эх үүсвэрийг зөв зарцуулах хэрэгтэйг хэлж байна. Ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулахаар болжээ. 

Олон нийтийн дунд шалгалт хийгдэж эхэлсэн сангуудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй гэсэн яриа гарсан. Гэвч энэ бол  боломжгүйгээс гадна засгийн газрын 29 тусгай санд эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын зэрэг нэн шаардлагатай сангууд багтдагийг сангийн сайд онцолсон юм. Харин шаардлагатай гэж үзсэн сангуудын үйл ажиллагааг зогсоож, заримыг нь засаж сайжруулах шаардлагатайг хэллээ. Ямартай ч сайдын гарын үсгээр шийдэгддэг байсан энэ асуудлыг системийн өөрчлөлт хийж, олон нийтийн хяналтыг бий болгох ажлыг эрчимжүүлэн ажиллахаар болжээ

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө