Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АТГ-аас Монголын томоохон хоёр бизнесменийг баривчилжээ

  Ч.Доржбат 2019-01-22 1708

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн шөнө хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан  "Петровис" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Давааням, Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нарыг саатуулжээ.  Учир нь Алтан Дорнод Монгол компаниас Голомт банкаар дамжиж шилжсэн гэх 4 сая ам долларын гүйлгээтэй тэднийг холбон шалгахаар болсон байна.

Сүүлийн олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа хэрэг бол Улсын ерөнхий прокурор асан Дорлигжавын холбогдоод байгаа хэрэг. Түүнийг өндөр албан тушаал хашиж байх үедээ  эрх мэдэл албан тушаалаа ашиглаж бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас саатуулсан. Харин дээрхи авилгын их хэмжээний мөнгө нь манай улсын арилжааны томоохон банкнуудын нэг болох Голомт банк холбогдоод байгаа

"Алтан дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд телевизэд өгсөн хоёр удаагийн ярилцлагадаа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон "Голомт" банктай холбоотой мэдээлэл өгсөн. Т.Ганболдын ярилцлагадаа онцолсон баримтын дагуу Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг саатуулан.

 Тэгвэл Д.Баясгаланг Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр АТГ өчигдөр Д.Баясгалангийн албан өрөө болон хувийн байруудад нэгжлэг хийсэн байна. Улмаар байцаалт авч дууссаныхаа дараа буюу орой нь цагдан хорьжээ.

Мөн АТГ-аас Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг  хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон байна. Гэхдээ түүнийг ямар хэрэгт холбогдуулан хорьсон гэдэг тодорхойгүй байна. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээллээр түүнийг оффшор бүсэд 4.3 сая ам. долларыг байршуулсан асуудлаар хорьсон гэсэн мэдээлэл байгаа бол, Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг ч мэдээлэл ч байна.

.

 

  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө