Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“НЭХҮҮЛ” ХӨДӨЛГӨӨН: “МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛТОЛ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ”

  Г.Бадамлянхуа 2018-11-20 426

Нэхүүл нэрийн дор үзэл бодлоороо нэгдсэн залуус энэ сарын 14-нөөс эхлэн тайван жагсаал , цуглаан хийсээр байгаа юм. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдөд хариуцлага хүлээлгэхээр ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. 4000 гаруй залуучууд дуу хоолойгоо нэгтгэж, энэ сарын 14-нд тэмцлээ эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар “нэхүүл” хөдөлгөөн-д 7000 орчим иргэн нэмэгджээ. Тэд хэлэхдээ: Улс эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхөө төлөө хийж байгаа энэ тэмцэл шударга тэмцэл. Хэн нэгэн улс төрчийн захиалга, үүрэг даалгавраар тэмцээгүй гэдгээ иргэд, олон нийтэд тайлбарлалаа.

Монгол улсад хууль хүн бүрт тэгш үйлчилдэг шударга нийгэм бүрэлдэн тогтох хүртэл зогсолтгүй тэмцсээр байх болно гэдгээ “Нэхүүл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө