Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КИНОНДОО ТОГЛОЖ ДУУСГАЛГҮЙ “ОДСОН” ОДОД

  Б.Оюун 2018-11-19 1926

Нэр алдартай жүжигчид ээлжит кинондоо тоглож байхдаа “харамсалтайгаар” эхлүүлсэн бүтээлээ дуусгаж чадалгүй “хорвоог орхисон” тохиолдлууд байдаг.  Ялангуяа киноны гол дүр бүтээж байгаа жүжигчид цаг бусаар одсоноор тухайн уран бүтээлийг дуусгах, эсвэл зогсоох, дахин эхлүүлэх нь кино бүтээгчдэд ихээхэн “асуудал” үүсгэдэг байна.

ХИТ ЛЕЖЕР

2000-аад онд дэлгэцнээ “Бөгтөр уул” кино гарсны дараа жүжигчин Хит Лежер хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж чадсан. Гэвч тэрээр амжилтынхаа оргил өөд тэмүүлж явахдаа 2008 оны 1-р сарын 22-нд гэнэт хорвоог орхисон юм. Түүнийг Нью Йорк дахь гэртээ амьсгал хураасан байхыг нь олжээ.

Лежер энэ үеэр “Харанхуйн баатар” кинонд тоглож байсан юм. Кино зураг авалт ид дундаа орж байхад Хит Лежер нас барсан ч кино зохиолыг өөрчлөн түүний баатрын дүр царайг багтай болгож, киног дуусгажээ. Сүүлд энэ кинонд тоглосон дүрээр Хит Лежерт Оскарын шагнал нэхэн олгосон юм.

 

МЭРИЛИН МОНРО

Холливудын шаргал үст сайхан бүсгүй Мэрилин Монро ч мөн адил “Ямар нэгэн зүйл тохиолдоно” киноны гол дүрд тоглож байхдаа нас баржээ.

Кино зураг авалтыг зогсоосон ч сүүлд Монрогийн тоглосон хэсгийг нийлүүлэн монтажилж, 40 минутын кино болгон гүйцээсэн байна.

ПОЛ УОКЕР

“Форсаж” киноны шүтэн бишрэгчдийн хувьд энэ киноны гол дүрийн нэг Брайан О’Коннерийн дүрийг бүтээж байсан жүжигчин Пол Уокерын гэнэтийн үхэл мөн л томоохон цохилт болсон. Тэрээр 2013 оны 11-р сард ослоор амиа алдсан байна.

Киног бүтээгчид үзэгчдийн хайртай жүжигчнийг киноноос хасахыг хүсээгүй учраас Полын дүрийг “дубляр” буюу орлон тоглогч ашиглан авч дуусгасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө