Америкийн хамгийн алдартай гэр бүл болох Кардашьян-Женнерийн гэр бүлийн гишүүн Кайлигийн гэрт жоом гүйж явахыг түүний шүтэн бишрэгчид нь анзаарчээ. Саяхан Кайлигийн гэрт нь түүний ах Роб Кардашьян болон Блэк Чайна нарын охин Дриймийн хоёр насны төрсөн өдрийг тэмдэглэсэн байна.
Тэгвэл Хидден-Хиллс дүүрэгт байрлах Кайлигийн гэрт болсон төрсөн өдрийн баярын үеэр Дрийм охинд зориулсан аварга бялууны дэргэд жоом гүйж явахыг Кайли Женнерийн инстаграм хуудсыг дагагчид анзаарчээ.