Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ “НОГООРУУЛАХ” ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-16 375

 Эко орчин компани томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүдээс гарч байгаа хог хаягдлыг авч хог дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх ажлыг зохион байгуулдаг. Хогийг мөнгө болгох, хөрсний бохирдлыг багасгахад нь энэ сайн талтай. Гэхдээ хууль эрх зүйн орчин дутмаг, технологийн шинэчлэх хийх шаардлагатай зэрэг зарим тулгамдсан асуудал байна. Үүнээс болоод бид хог дахин боловсруулах чиглэлээр тавьсан зорилтондоо хүрч чадахгүй байна гэдгийг тэд хэлж байна.

Манай улс 2020 он гэхэд нийт хог хаягдлынхаа 20 хувийг дахин боловсруулах зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хангахад тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх үүднээс Бизнесийн ногоон гарц үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Зөвхөн хог хаягдлаар зогсохгүй бусад салбарт ч ямар асуудал тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн технологийг хэрхэн нэвтрүүлэх зэрэг асуудлыг ярилцах юм.

  Бизнесийн ногоон гарцыг бий болгож, байгаль экологид ээлтэй тоног төхөөрөмж ашиглаж байгаа компаниудыг төрөөс бодлогоор дэмждэг. Тухайлбал энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийн борлуулалтын орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Байгальд ээлтэй технологийг нэвтрүүлснээр ямар давуу талтай, төрөөс хэрхэн дэмждэг талаар сургалт зохион байгуулагдсан. 2016 оноос эхэлсэн сургалтанд Нийтдээ 270 бизнес эрхлэгчид хамрагдаад байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө