Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ УЛС 2023 ОНД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

  Б.Уянга 2018-10-10 1231

 Газрын тосны боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгджээ.  10 гаруй хоногийн өмнө хоёр тал уулзаж ажлын үйл явц хэрхэн өрнөх тухай санал бодлоо солилцсон байна.

Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум долларын зээлийн хэлбэрээр хийгдэнэ гэж тооцоолсон ч энэ үнээсээ давжээ.

Учир нь техник эдийн засгийн сонголтоос хамааран дээр дурьдсан мөнгөн дүн хүрэлцэхгүй болсон гэж тайлбарлаж байна.  Дээрх мөнгөнөөс гадна Хөгжлийн банкны зээлээр хийгдэх ажлууд хэдийнээ өрнөж  2022 оны гуравдугаар улирал гэхэд бүрэн дуусна гэж үзсэн байна. 

Импортоос 100 хувь хамааралтай байгаа өнөөгийн нөхцөл болон ирээдүйд ч эх орондоо ийм үйлдвэртэй болох зайлшгүй шаардлага байгааг албаныхан хэлдэг.   Дотоодоо шатахуунаар ханган цаашлаад аж үйлдвэрийн цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг бий болгоход уг үйлдвэрийн гол зорилго оршиж байна. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нйицүүлэн жилдээ 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.  

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө