Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЮУТОЛГОЙГООС ХҮРТЭХ ҮР АШГИЙГ НААШЛУУЛЛАА

  Б.Уянга 2018-10-10 709

 Оюу толгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор ЗГ хэд хэдэн удаагийн уулзалт яриа хэлэлцэр хийсний үр дүнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Ингэснээр Оюу толгойгоос хүртэх ашиг үр өгөөж наашилж ашигтай болох суурь бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн МУ-ын эзэмшдэг 34 хувь зээлийн хэлбэрээр санхүүждэг. Энэ зээлийн хүү буурах шатандаа орно гэж тооцжээ.

 Оюутолгой жилдээ 150 сая ам долларын эрчим хүчийг гаднаас экспортолж хэрэглэдэг. Энэ байдлыг зогсоож дотоодоос эрчим хүчээр хангаж гадагш гарах мөнгөний урсгалыг зогсоох үүднээс Тавантолгойг түшиглэн цахилгаан станц барина гэж мэдэгдлээ. Оюу толгойд барих асуудал нээлттэй ч гэлээ.

 Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ зэргийг үндэслэж татварын маргаан үүсээ байсан. Энэ асуудал 35 сая долларын татварыг төлүүлэхээр шийдсэн гэлээ.  Татварын акт дээр санал зөрүүтэй байгаа учраас Арбитрын шүүх дээр эцсийн шийдвэрийг гаргах бололцоотой гэлээ. Нийт 150 орчим сая долларын татварын асуудал хөндөгдөж байгааг танилцууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө