Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГНЭЭС ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 30 САРААР ХЯЗГААРЛАНА

  М.Ариунжаргал 2018-09-25 4327

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг төв банкнаас УИХ -д өргөн барилаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа гэдгийг хэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж 6,3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 3,1 хувиар өсчээ. Тиймээс эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгааг монгол банкнаас мэдээллэж байна. Өнөөдөр төрөөс мөнгөний бодлогын 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ д өргөн барилаа. 

 Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хадгалахад гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байна. Үүнээс гадна төв банкнаас санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг боловсруулж байгаа гэнэ.    Сүүлийн жилүүдэд иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ эрс өссөн гэдгийг Монгол банкнаас мэдээлэлж байна.  Тиймээс ирэх оны нэг дүгээр сарын нэгнээс эхлэн хэрэглээний зээлийн хугацаанд өөрчлөлт оруулан хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа гэлээ. Тухайлбал хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хязгаарлахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө