Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

З. ЦЭНГЭЛСАЙХАН: “УРАН ХАТГАМАЛЧДЫН УР ЧАДВАР САЙЖИРЧ, УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙСАН ХАТГАМЛУУД СЭРГЭЖ БАЙНА”

  Г.Бадамлянхуа 2018-09-22 1670

Уран хатгамалчдын улсын 3-р уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгийн хатгамалчид оролцож байгаа юм. Нийт 105 хатгамалчдын 400 гаруй бүтээл дэлгэгдсэн нь уралдаан өргөн цар хүрээтэй болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Уран хатгамалчдын улсын уралдааны хамгийн бага нь Дорнод аймгаас оролцож байгаа 9 настай Г. Эмүжин охин байлаа. Тэрбээр зүү ороож гар утасны гэр хийжээ. Харин эрэгтэй оролцогчдоос хамгийн бага нь 15 настай хүү Э. Мөнхтулга юм. Мөнхтулга зоос ширээний сүлжмэлээр оролцож байна. Уран хатгамалчдын уралдаан зүү ороох, задгай буюу хөрөг хатгамал, холимог хатгамал, эсгий ширмэл, зоос ширээний сүлжмэл, зээгт наамал, мартагдаж байгаа өвийг сэргээж урласан хатгамал гэсэн нийт 7 төрлөөр явагдаж байгаа юм.

 Зүү ороох хатгамал жил ирэх бүр сэргэж байгаа, ингэхдээ маш нарийн хийцтэйгээр уламламжлалаа хадгалж хөгжиж байгааг хатгамалчид ярьж байлаа. Харин Задгай хамгамалын төрөл устаж үгүй болсоор байна гэсэн юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн задгай хатгамалууд 1970-1980 оны үеийн хатгамал байсан юм.

Бүтээлийг ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг харуулсан байдал, хэрэгцээ, зориулалт зэргийг харгалзан  шалгаруулах юм. Хатгамалын 7 төрөлд тэргүн байр эзэлсэн хатгамалчдад Монгол улсын уран хатгамалч цол олгох юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө