Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН САВ ГАЗАРТ НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛ ХИЙНЭ

  М.Ариунжаргал 2018-09-18 826

Манай улс нүүрсний давхрагаас гарах метан хийг анх удаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 10 жилийн хугацаанд хайгуул хийх гэж байна.

   Манай Улсын нийт газар нутгийн 80 хувь нь хар алт буюу нүүрстэй гэдэг. Энэ нь нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтах хэмжээний баялаг юм. Харин нүүрсний давхаргын метан хий нь нүүрснээс дутхааргүй эдийн засгийн үр өгөөжтэй баялаг гэдгийг судлаачид хэлж байна. Монгол улс нүүрсний давхаргын метаны асар их нөөцтэй байж болох тухай анх 2008 онд АНУ –д зохион байгуулсан олон улсын бага хуралд зарлаж байжээ. Тэгвэл манай улс анх удаа нүүрсний давхаргын метан хийн хайгуулын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр үзэглэлээ.

  Манай Улс эрчим хүч гаргах болоод түлшний хэрэглээндээ нүүрсийг голлон хэрэглэдэг. Гэвч энэ нь агаарт ялгарах хорт бодис байгаль орчин, хүний биед асар их сөрөг нөлөөтэй. Харин нүүрсний давхаргын метан хий нь байгалийн хий бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр түлшний эх үүсвэр юм байна. Тиймээс нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэх Австрали улсын нүүрсний давхрагын метан хийн салбарын хөгжлөөс монгол улсад авч хэрэгжүүлэх туршлага их байгааг албаныхан онцолж байна. Тухайлбал техникийн дэвшил, нүүрсний хэрэглээг халахаас эхлээд хамгийн гол нь ирээдүйд дотоодын болон гадаадын зах зээл рүү хий нийлүүлэх замаар эдийн засгаа тэлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж нээгдэнэ гэдгийг хэлж байна.

 Нүүрсний давхрагын метан хийн хайгуулын хөтөлбөрийг австрали улсын хөрөнгө оруулалттай жи өү эйч компанитай хамтран 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Хайгуулын хөтөлбөрт хамгийн багадаа 30 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн бол манай улсын метан хийн нөөцийг тогтоох судалгаа хийхээр төлөвлөжээ. Хайгуулын ажлыг 2019 онд буюу хүйтний улирал дуусахад эхлүүлэх юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө