Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1 САЯ 25 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

  Т.Бадамханд 2018-09-12 329

  ҮСХ-оос 8 дугаар сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулав.

   Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар монгол улсын хөдөлмөр эрхлэгч иргэдийн дундаж цалинг 1 сая 25600 төгрөг гэж тогтоосон байна. Дундаж цалинг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар нь тооцож гаргадаг. Энэ оны 2-р улиралд 39.7 мянган аж ахуйн нэгж байгууллагад 636.5 мянган иргэн ажиллаж байна. Эдгээрийн хамгийн бага буюу 240 мянга хүртэлх цалинг нийт ажиллагсдын 7,4 хувь нь авч байгаа бол хамгийн өндөр буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинг нийт ажиллагсдын 13.3 хувь нь авч байгааг судалгаагаар гаргажээ. Нийт ажиллагсдын 19,1 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авч байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна.

  Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 2,5 сая төгрөг байна. Хамгийн бага буюу 612 мянган төгрөгийн цалинг урлаг, үзвэр тоглоом наадмын үйлчилгээний салбарт ажиллагсад авч байгааг статистик харуулжээ. Энэ оны 2 дугаар улиралд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 2,2 мянган хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэн улсын хэмжээнд 23.1 мянга байна. Үүний 447 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Энэ оны эхний 8 сард 55,5 мянган иргэн ажил хайхаар шинээр бүртгүүлсэн ч 45,3 мянган иргэн ажил идэвхитэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

  2018 оны 8-р сарын статистик мэдээгээр  хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэж өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүн, түлш, эм эмнэлгийн хэрэгслийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө