Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мандал даатгал компани даатгалын салбараас анхлан “IPO” хийлээ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-06 1548

Мандал даатгал компани нь Монголын даатгалын салбараас анхлан IPO хийж байгаа компани болж байна. Даатгалын компани нийтэд санал болгох хувиа 25 хувиар тогтоож байгаа бол хувьцааны үнээ 4800 төгрөгөөр тогтоожээ. Ийнхүү дүрмийн сангаа нэмэгдүүлснээр тус компанийн эрсдэл даах чадвар нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мандал даатгал нь анх 2011 онд “Мандал женерал даатгал” нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн. Жил ирэх бүр үйл ажиллагаа нь өргөжин тэлж байна. 2018 оны 2-р улирлын байдлаар Мандал даатгал нь нийт 46 мянга гаруй хувь хүн болон албан байгууллагын эрсдлийг даатгаж, хурамжийн орлогоороо зах зээлийн 21 хувийг эзэлж салбартаа тэргүүлэгч даатгалын компани болжээ.

Мандалт даатгал нь 2020 он гэхэд 5.5 тэрбум, 2020 онд 11 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах зорилтыг мөн дэвшүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө