Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өвөрмонголд нүүрсийг цэвэр, үр ашигтай боловсруулах 100 гаруй патент бүхий шинэ технологийг гаргажээ

  М.Ариунжаргал 2018-09-06 1568

БНХАУ-ын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд манай улсад үргэлжилж байна. Энэ хүрээнд ӨМӨЗО ны аж үйлдвэрийн сургууль болон манай улсын шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран Шинлэх ухаан технологийн инноваци арга хэмжээг зохион байгууллаа. ӨМӨЗО ны тухайд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан технологийн чиглэлд илүү анхаарч сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд судалгаа шинжилгээ хийж байгаа гэдгийг хэлж байна. Үүнээс онцлоход нүүрсийг цэвэр, үр ашигтай боловсруулах 100 гаруй патент бүхий шинэ технологи гаргасан байна. Эдгээр технологиудаар нүүрсний салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна үйлдвэрлэлийн энерги зарцуулалтыг эрс бууруулж байгаа гэнэ.

Хятад улсад анх удаа жилд 160 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсний химийн үйлдвэрлэлийг оюуны өмчийн бүрэн эрхтэйгээр барьсан байна.

Өвөр монголд байгуулагдсан орчин үеийн нүүрсний химийн загвар үйлдвэр нь нүүрс шингэрүүлэх байгалийн хий гаргах зэрэг олон давуу талтай гэнэ. Манай улсын тухайд энэ чиглэлд өвөр монголын эрдэмтэн судлаачидтай хамтран олон судалгаа шинжилгээ хийж байгааг хэлж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан технологийн их сургууль нь ӨМӨЗО ны аж үйлдвэрийн сургуультай хамтран химийн судалгаа шинжилгээний чиглэлээр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна.

Хятадын өвөр монголын өөртөө засах орны тухайд уул уурхайгаас  гадна газар тариалан мал аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшил эрс нэмэгдсэн гэдгийг  хэлж байна. Тухайлбал технолгийн дэвшлийг ашиглан газар тариалангийн гол сортуудын гарц 95 хувьд хүрсэн бол, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гарц 96 хувьтай байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө