Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэнэтийн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлжээ

  Т.Бадамханд 2018-09-06 636

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Дисковер Монголиа чуулганаар засгийн газар, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид хоорондын санаа бодлоо солилцсон, тулгарч байгаа саад бэрхшээлээ ярьсан, цаашид яах ёстой вэ гэдгээ хэлэлцсэн хурал болж өнгөрлөө. Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг дээрх уулзалтаар хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. тухайлбал өнөөдрийн хурлаар оюутолгой болон эрдэнэс монгол компанийн удирдлагууд ирж компанийнхаа талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Засгийн газрын 100 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Багануур, Шивээ овоо компанийн төрийн эзэмшлийн хувьцааг Эрдэнэс Монгол-д шилжүүлээд байсан. Тэгвэл одоо ЭРдэнэтийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна.  

Монгол улсын засгийн газраас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгааг биенесийн төлөөллүүд хэлж байна.

Хөрөнгө оруулагчид нэг дор цугларч манай улсын уул уурхайн салбарыг сонирхож байна. Харин манай улс тэдний шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх тэд ямар орчинг хүсч байгаад сайд хариулт өглөө.

Уул уурхайн салбар нь улстөрчдийн нөлөөлөлд байдаг  орнуудаас хөрөнгө оруулагчид болгоомжилдог. Сүүлийн үед байгалийн нөөц  нь их бага байхаас үл хамаараад хөрөнгө оруулагчид тухайн улс орны эрсдэлийг их тооцох болсныг гадны төлөөллүүд илтгэлдээ дурьджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө