Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХҮРЭН НҮҮРСНЭЭС ДОТООДДОО ТҮЛШ ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖУУД БИЙ

  Б.Уянга 2018-09-06 678

“Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2018” чуулганы хоёр дахь өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр Монголын хүрэн нүүрсний зах зээл, хэтийн төлөв болон нүүрсний технологийн шийдэл, боломжийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Тэрбээр илтгэлдээ,

“Монгол Улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тонн. Энэ нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс, жилдээ 7-8 сая тонн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол Улсыг “хүрэн нүүрсний диваажин” орон гэж хэлж болно” гэдгийг онцолсон юм.

Манай улс эрчим хүчний эх үүсвэрийн 95.8 хувийг хүрэн нүүрснээс гарган авч байгаа бөгөөд “Эрдэнэс  Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхай нүүрсний нийлүүлэлтэд голлох байр суурийг эзэлдэг.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон улс орнуудын хамтын нийгэмлэг, хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ багасгаж, ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэсэн хэдий ч хүрэн нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл буурах төлөвгүй байгааг Олон улсын эрчим хүчний агентлагаас танилцуулсан судалгаанаас харж болно.

Хятад, Африк, Австрали, Япон, Герман зэрэг орон шууд бус аргаар буюу Фишер-Тропшийн технологиор нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг байгуулж, бүтээгдэхүүн экспортлохоос гадна агаарын бохирдол, түлшний хомсдол зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдэж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүрэн нүүрснээс химийн элементүүд, түлш, дизель зэрэг бүтээгдэхүүнийг гарган авч байгаа олон улсын туршлагыг танилцууллаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө