Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НҮҮРСНИЙ САЛБАР ҮЙЛДВЭРЛЭЛД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

  TV5 News 2018-09-04 1053

БЭЛТГЭСЭН: Т. БАДАМХАНД

  Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын "COAL MONGOLIA-2018"  чуулган болж байна . Чуулга уулзалтыг Монголын нүүрс ассоциаци БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services”  компанитай хамтран зохион байгуулж буй юм. Хятадын нэр хүнд бүхий тус компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолж байна.

“Coal Mongolia 2018” чуулга уулзалтаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын  нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж байна.

Уул уурхайн салбар нь өнгөрсөн онд экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн голлох хүчин зүйл болж байгааг албаныхан хэлж байна. "Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт болж байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө