Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б. БАЯНМӨНХ: МОНПОЛИМЕТ КОМПАНИ ТУУЛ ГОЛД АЛТ ОЛБОРЛООГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ БАЙНА

  TV5 News 2018-08-17 1509

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

Өчигдөр "Дэлхийн Монгол нэгдэл" төрийн бус байгууллагаас төв аймгийн заамар сум, булган аймгийн бүрэгхангай суманд ажиллах явцдаа монполимет болон наран гоулд компаниудыг Туул голын онцгой хамгаалалтын бүсэд алт олборлож байна гэмээн мэдээллэсэн. Тэдний зүгээс дээрх компаниудыг туул голын онцгой хамгаалалтын бүс болох 50 метр, энгийн хамгаалалтын бүс болох 200 метрт хууль бусаар алт олборлож байгаа гэх дүрс бичлэгийг цацсан юм. Харин энэ асуудлаар өнөөдөр монполимет компаний төлөөллүүд тайлбар хийлээ.

Дэлхийн монгол нэгдэл төрийн бус байгууллагаас монполимет компанийг сүүлийг таван жилд  туул голын сав газрыг хоёр талаас нь ухаж байгаль орчныг сүйтгэж байна хэмээн мэдээллэсэн. Улмаар дээрх компаниудын алт олборлох үйл ажиллагааг зогсоох шаардлагыг байгаль орчин аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн. Харин Монполимет компанийн төлөөллүүд огт тийм зүйл байхгүй гэлээ.

Тус компаний төлөөллүүд  байгальд хор хөнөөлтэй, монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийг зөрчих үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм. Монполимет компанийн тухайд монгол улсад анх удаа уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд 16 га талбайд сэлгэмэл устай олон төрлийн загас шувуудтай цэнгэг уст тосон нуурыг байгуулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө