Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС ӨСӨХӨД ШАТАХУУНЫ ҮНЭ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ

  TV5 News 2018-08-15 558

 

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ

   Статистик үзүүлэлтээр өнгөрсөн оны долдугаар сард улсын төсөв 589,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.  Эдийн засгийн энэ өсөлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад чамалхаар үзүүлэлт биш гэдгийг статисикийн газрын мэргэжилтэн онцолж байна. Улсын төсвийн орлого нэмэгдэхэд голлон нөлөө үзүүлсэн салбарыг уул уурхайн салбар тэргүүлсэн байна. Мөн хөдөө аж ахуйн салбараас олох орлого өссөн гэдгийг онцоллоо.  Үүнээс гадна үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээр нийгмийн даатгалын шимтгэлээс олох орлого сар бүр нэмэгдсэн дүнтэй гарчээ.  Тухайлбал долдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132,3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 1 хувиар нэмэх, 2019-2020 онд тус бүрт нь 2 хувиар нэмж цаашид таван пунктээр өсгөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ оноос нэмэгдсэн 1 хувьд 600 мянгөн төгрөгийн цалинтай иргэн сард 6000 мянга орчим төгрөгийг нэмж төлж байгаа. Уул уурхайн болоод хөдөө аж ахуй, нийгмийн даатгалын шимтгэл зэргээс эхлээд улсын төсвийн орлого өсөлттэй гарч байна. Гэвч хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас дахин өслөө. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 5,5 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 7,7 хувиар өссөн бол энэ сард өмнөх сараас 0,5 хувиар өссөн байна

Image result for ШАТАХУУНЫ

 Шатахуун импортлогчид баяр наадмыг өмнө үнэ нэмж АИ92 шатахууны үнэ 1800-1830 төгрөг болсон. Харин ашигт малтмал газрын тосны газраас дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ буурсан үед шатахууны үнийг бууруулах чиглэлийг импортлогч компаниудад өгсөн гэхээс өөр тайлбар хийгээгүй юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нэг өрхийн сарын дундаж зарлага 1,1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9,7 хувиар өссөн гэдгийг хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө