Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТУРКИЙН ЛИРЫН ХАНШ УНАХАД ЮУ НӨЛӨӨЛСӨН БЭ?

  TV5 News 2018-08-14 1118

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Туркэд энэ улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох лирын ханш огцом унаж, өнгөрсөн баасан гарагийг Туркэд “хар баасан гараг” гэж нэрийдээд байгаа... Энэ сарын 10-нд Туркийн лирын ханш түүхэндээ байгаагүй томоохон уналт хийж, дэлхийд эдийн засгаараа 17-д жагсч байсан Туркийн эдийн засаг 2001 оноос хойш савалгаанд орж, өмнөх хямралын үетэй адил түвшинд очсон юм. 2001 онтой харьцуулахад Туркийн эдийн засаг өнгөрсөн жилүүдэд байнга өсөлттэй байсан ч ийнхүү хүчтэй савлагаанд орсон байна.

Туркийн эдийн засаг ийнхүү доройтож, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан шалтгаан нь НАТО-гийн олон жилийн найдвартай хамтрагч болох АНУ нүүрээ бууруулж, Туркийн төмөр, хөнгөн цагааны гаалийн татварыг нэмж, хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэсэн юм.

Тэгвэл сүүлийн саруудад гадны хөрөнгө оруулагчид Туркэд оруулсан хөрөнгөндөө санаа зовинох олон шалтгаан үүсээд байжээ. Турк улсад хамгийн их хөрөнгө оруулалт хийгээд байгаа улс орнуудыг жагсаавал Испани улс 82 тэрбум 294 сая, Франц-38,385 сая, Их Британи-19,232 сая, АНУ-17,974 сая, Герман улс 17, 137 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Гэсэн хэдий ч эдийн засгийн мэргэжилтнүүд, ажиглагчид үүссэн нөхцөл байдалд санаа зовинох шаардлага байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр Туркийн эдийн засгийн байдал зарим талаар савлагаанд орж байгаа нь үнэн ч  нөгөөтэйгүүр Туркийн талтай хийж байгаа худалдаа, наймаа арилжаа хэвийн үргэлжилж байгаа. Тиймээс харанга дэлдэх хэмжээний эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхэд эрт байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тэгвэл Турк дэх дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл дараах дүр зурагтай байна. Он гарснаас хойш Туркийн дотоодын инфляцийн түвшин 16% болон өсч, төсвийн алдагдал нэмэгдсээр байна. Энэ нь нэг талаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган байнга улсынхаа банк санхүүгийн байгууллага, Төв банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байгаатай холбоотой ч гэж үзэж байгаа юм. Туркийн иргэд өнгөрсөн 4-р сарын 16-нд явуулсан бүх нийтийн санал хураалтаар ерөнхийлөгчийн эрх үүргийг тэлэх саналыг дэмжсэн нь нөхцөл байдлыг ийнхүү чиглүүлж, Туркийн лирын ханш савлахад хүргэсэн ч гэж үзэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө