Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б. ДОЛГОРСҮРЭН: ББСБ-ЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖТОЙ

  TV5 News 2018-08-13 800

СУРВАЛЖИЛСАН: М. АРИУНЖАРГАЛ  

Банкнаас бусад санхүүгийн салбар буюу банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, даатгалын салбарын нийт актив энэ оны хоёр дугаар улиралд өссөн дүнтэй гарчээ. Тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ эрс өсч 1,14 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 33,6 хувиар өссөн үзүүлэлт бол өсөлтийн дийлэнх хувийг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм. Салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 38,5 хувиар өссөн байна

Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс өсч  өнгөрсөн онтой харьцуулахад олгосон зээлийн хэмжээ 768,3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдийн тухайд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр байгааг шүүмжилдэг.  Харин энэ оны хоёр дугаар улирлын байдлаар зээлийн хүү 0,2 функтээр буурсан бөгөөд цаашид зах зээлийнхээ жамаар хүү буурах боломжтой гэдгийг хэлж байна. Үүнээс гадна банк бус санхүүгийн салбар нь иргэдийн хувийн өмч тул санхүүгийн зохицуулах хороо болоод хуулийн хүчээр хүүг бууруулж дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх боломж байхгүйг хэлж байлаа. 

Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 289 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. 2000-2004 онд хэдэн зуун хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж байсан ч 2006 оноос ээлж дараалан дампуурч хэдэн мянган иргэд эд хөрөнгөөрөө хохирч байсан гашуун түүх бий. Гэвч хадгаламж зээлийн хоршоонд итгэх иргэдийн итгэл сэргэж эхэлсэн бололтой. Энэ онд 18 хадгаламж зээлийн хоршоо шинээр үйл ажиллагаа явуулж эхлэн салбарын нийт цэвэр ашиг 1,1 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оноос 51,6 хувиар өссөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө