Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 300-350 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОХООР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

  TV5 News 2018-07-28 8314

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ   

Манай улсын хэмжээнд 1,1 сая гаруй хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

Ингээд бодохоор 70 орчим мянган иргэний сарын орлого 240 мянган төгрөг гэсэн үг.  Нэг хүний ард 3-4 ам бүл бий гэвэл 250 гаруй мянган хүн энэ хэмжээний орлогоор амь зууж байна гэхэд буруудахгүй юм. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тухайн улсын суурь цалин болдогоос гадна нэг цагт авч болох хамгийн бага хөлсийг тодорхойлдог. Тэгвэл бид ажлын таван өдөр 168 цаг ажилладаг бол энэ нь нэг цагт багадаа 1428 төгрөг авна гэсэг үг. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөлмөрчдийн цалин хөлс нэмэгдээгүйгээс гадна бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Харин монгол хүний нэг цаг хөдөлмөрлөсөн хөлс нэг талх авч хүрэхгүй хэмжээнд байгаа асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй. Тиймээс ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг зөвлөлдөж байгаа хэмээн салбарын сайд хэллээ

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өндөр хөгжилтэй дэлхийн бусад орны цалингийн доод хэмжээнээс 10-25 дахин бага байдаг байна. Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх 1991 онд тогтоосон байдаг бол 2017 оны байдлаар 20 удаа нэмэгдэж өнөөдрийн түвшинд хүрсэн байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоох журамтай байдаг. Энэ хүрээнд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 400 мянган төгрөг болгох санал гаргасан ч тийм боломж байхгүй байгааг хэлж байна.

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хамгийн өндөр үзүүлэлтээс их байхаар хуульчилсан байна. Харин амьжиргааны доод түвшин нийслэл хотод өнөөдрийн байдлаар 198600 төгрөг ба нэг хүн сард үүнээс бага орлоготой бол нэн ядууд тооцогддог гэнэ. Гэвч манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ албан ёсоор ядууд тооцогдох түвшнээс 41400 төгрөгөөр л дээгүүр байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө