Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

А.ЭРДЭНЭБАЯР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НЭН ЯАРАЛТАЙ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ

  TV5 News 2018-07-24 1931

    БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

 Оюутолгойн гэрээ манай улсад ашигтай гэрээ болж чадсан уу гэх асуултанд хариулт өгөхөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарсан юм. Тус ажлын хэсгээс шалгалтын урьдчилсан дүнг танилцуулсан. Өмнө нь явуулсан шалгалтаар 2 тэрбум ам долларын татварын асуудал яригдаж байсан бол энэ удаагийн шалгалтаар мөн л татварын болон бусад олон зөрчил дутагдал илэрсэн талаар ажлын хэсгээс мэдээлэл хийж байсан.

  Ажлын хэсгээс олон нийтэд мэдэгдээгүй ноцтой хэд хэдэн асуудал орхигдсон гэдгийг улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдлээ. Тэдний зүгээс

  1. Оюу толгойн үндсэн ордыг гадаад улсын банкны барьцаанд тавьж, ашиглах эрх шилжүүлсэн
  2. Уурхайг ашиглаж дуусаад хаалтын ажиллагааны дараа ухсан нүхэнд нь цөмийн хог хаягдал булшлах эсвэл атомын цахилгаан станц барих талаар асуудал тусгагдсан

Гэсэн юм. Иймд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлах талаарх шаардлагыг МУ-ын ерөнхийлөгч, Их хурлын дарга, Мөн Оюу толгойн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт өнөөдөр хүргүүллээ.

Хэрэв тэдний шаардлагад хариу ирүүлэхгүй бол тэмцлийн дараа хэлбэрт шилжинэ гэдгээ өнөөдөр мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө