Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИН НЭМЭХ АСУУДЛААР ОУВС-ТАЙ ТОХИРОЛЦОНО

  TV5 News 2018-07-24 844

 БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

ОУВС-ийн төлөөлөгчид манай улсад удахгүй ирнэ. Энэ үеэр яригдах нэг гол асуудал бол цалин нэмэх талаар гэдгийг сангийн сайд мэдэгдсэн. УИХ-аас хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох саналыг дэмжээгүй ч энэ асуудлаар мөн санал хүргүүлэхээр болжээ.

Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамын ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хийхээр болсон. Нийтдээ 60 сая ам доллар буюу 150 тэрбум орчим төгрөгөөр засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Гэтэл бид жилдээ үүнээс их хэмжээний мөнгийг зөвхөн хүүнд төлж байна. Иймээс цаашид төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарал хандуулна гэдгийг сангийн сайд мэдэгдсэн юм.

САНГИЙ САЙД зурган илэрцүүд

   Манай улс энэ онд төлөгдөх ёстой нийт өрийн 70 хувь буюу 4 их наяд төгрөгийн өрийг төлсөн. Гэхдээ өрийг өрөөр бус татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн гэдгийг сангийн сайд онцолсон.

Мөн Монгол улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрч, валютын нөөц нэмэгдсэн зэрэг эдийн засагт эерэг дохио гарч эхэлж байгаа учир ОУВС-тай цалин нэмэх талаар тохиролцоо хийхээр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө