Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

РОСНЕФТЬ ХИЛИЙН ҮНЭЭ БУУЛГАВАЛ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫГ ҮНЭЭ БУУЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

  TV5 News 2018-07-19 1530

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ 

Манай улсын хэмжээнд 1300 орчим шатахуун түгээх газар байгаа ч зуун хувь гаднаас импортлон авч байгаа. Импортлогч компаниуд 1630 төгрөгөөр худалдаалж байсан АИ 92 шатахууны үнийг шинэ оноор нэмж иргэддээ бэлэг барьсан. Үүний дараа сар шинийн баяр давхцуулан 1660 төгрөгөөр худалдаж байсан 92 шатахуунаа 1700 гаргаж мөн л баярын бэлэг барьсан бол наадмын бэлэг болгож шатахууны үнийг 1800-1830 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Баяр давхцуулан шатахууны үнээ нэмдэг асуудлыг компаниуд импортын хилийн үнэ нэмэгдсэн тул шатахууны үнийг өсгөхөөс өөр аргагүй гэж тайлбарладаг юм. Тэгвэл дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ буурах үед манай дотоодын импортлогч компаниуд үнээ буулгадаггүй асуудал шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл цаашид шатахууны хилийн үнэ буурсан үед импортлогч компаниуд шатахууны үнээ буулгах чиглэлийг ашигт малтмал газрын тосны газраас өгчээ

Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун түгээх газруудад шалгалт хийж худалдаалж байгаа үнийн мэдээллийг нэгтгэсэн байна. Мөн амралт зугаалгын улирал эхэлчихсэн тул зарим шатахуун импортлогч компаниудын дарга нар байхгүй байгаа ч ажилдаа шуурхайлан орж иргэдэд бодит нөхцөл байдлаа тайлагнаж мэдээлэл хийх нь зүйтэй гэх чиглэл өгсөн байна

Он гарахаас эхлээд гурав дарааллан нэмэгдэж байгаа шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд хамааралтай. Төр засгаас үнийг барих арга хэмжээ авахыг оролдсонч импортлогч компаниуд хомсдол үүсгэн хүчээр нэмэх тохиолдол ч гарсан. Сүүлийн жилүүдэд иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй энэ үед шатахууны үнэ нэмэгдэж үнийн хөөрөгдөл бий болгож байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс импортлогч компаниуд ядарсан ард иргэддээ баяр болгоноор бэлэг барьдаг шигээ удахгүй үнээ буулган бэлэг барих өдөр ирэх байх хэмээн цахим сүлжээнд бичиж эхэллээ. Учир нь ирэх саруудад дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ тогтвортой байх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас мэдээллэсэн юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан