Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ҮСХ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 50 ОРЧИМ ХУВИЙГ 15-35 НАСНЫ ЗАЛУУЧУУД ЭЗЭЛЖ БАЙНА

  TV5 News 2018-07-17 525

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байгаа юм .

 

Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 37 мянга гаруй сурагчид хамрагдсан байгаа. Тэдний тодорхой хувь нь их сургуульд элсэн орох хэдий ч нийгэмд эрэлттэй мэргэжил сонгон суралцах нь хамгаас чухал гэдгийг албаныхан хэлж байна. Эс бөгөөс дипломоо өвөртлөн ажилгүйчүүдийн эгнээнд хүссэн хүсээгүй шилжсэн олон жишээ бий. Энэ оны эхний таван сарын байдлаар 34700 иргэн ажилгүй хэмээн шинээр бүртгүүлжээ. Тэдний 30 орчим хувь нь их дээд сургууль төгссөн залуус байгааг статистикийн байгууллагаас хэлж байна. Улсын хэмжээнд нийт ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 18-35 насныхан эзлэж байна. Ид хөдөлмөрлөх насны залууст ажил хийхэд тулгардаг хүндрэлтэй асуудал юу байдгийг тодруулахад ихэнх нь дараах хариултыг өгч байна

 Ажилгүй иргэдийн тоо жил ирэх тусам хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа энэ үед хаана хаанаа уг асуудалд анхаарах хэрэгтэй байна. Нэг талдаа нийгэмд эрэлттэй мэргэжил сонгон хүсэлдээ биш нийгэмтэй уялдуулж мэргэжлээ сонгодог байх хэрэгтэй байхад нөгөө талд албан байгууллагууд ажилласан жил заахаас эхлээд ажилд авах шалгууртаа анхаарах хэрэгтэйг хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө