Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ҮНЭЭ ДАХИН НЭМЖ АИ92 ШАТАХУУНЫГ 1800-1830 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙНА

  TV5 News 2018-07-16 469

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Өнөөдрийн байдлаар АИ92 шатахуун хөдөө орон нутагт 2000 шахаж байгаа бол хот дотор 1800-1830 төгрөгийн үнэтэй байна.

Шатахуун импортлогчид он гарсаар баяр давхцуулан шатахууны үнийг гурван удаа нэмлээ. Сүүлийн саруудад тогтворгүй байгаа АИ92 шатахууны үнэ хот дотор 1800-1830 төгрөг болжээ. Оны өмнө 1630 төгрөгөөр худалдаалагдаж байсан 92 шатахууныг шинэ оны амралт давхцуулан 30 төгрөгөөр нэмж 1660 болгосон. Сар шинийн баярын өдрүүдээр дахин нэмсэн шатахуун 1730-1750 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан бол наадмын өдрүүдэд 1800-1830 болон нэмэгджээ. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид засгийн газраас АИ 92, АИ80 авто бинзений онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарлаж байсан. Улмаар онцгой албан татварыг тэглэсэн хэдий ч дахин үнээ нэмлээ

Энэ удаагийн шатахууны үнийн өсөлтийг ОХУ –аас авч байгаа бөөний үнэ өссөн тул арга буюу нэмж байгаа хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна. Шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч эхлэдэг. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй сүүлийн жилүүдэд шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зэрэг нь эрс нэмэгдэж байгаа нь иргэдийг туйлдуулж байна хэмээн олон нийт бухимдаж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан