Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАН ГАЧИГ, ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТ ХҮНСНИЙ НОГОО, ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖЭЭ

  TV5 News 2018-07-06 908

   БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

  Монгол банк 2018 оны 2 р улирлын инфляцийн тайлангаа танилцууллаа.

   2016 оны сүүлчээр эдийн засгийн өсөлт тэг хувийг зааж хасахруу орж байсан инфляцийн түвшин 2017 оны сүүлчээс тасралтгүй өссөн бол энэ оны эхэн үеэс харьцангуй тогтвортой байна гэдгийг тус банкнаас онцолж байна. Тухайлбал 4-р сарын сүүлчээр Улаанбаатар хотод инфляци 6,7 хувь, улсын хэмээнд 6,1 хувь байсан нь төв банкны зорилтот түвшинд хадгалагджээ. Харин инфляцийн төсөөллийн тухайд ирэх онд хүнсний бус инфляци бага зэрэг өсөх бол хүнсний инфляци бага зэрэг буурах төсөөлөлтэй байгаа гэв. Олон хүчин зүйлээс шалтгаалах шокууд эдийн засагт савалгаа үүсгэдэг гэдгийг албаныхан хэлж байна. Сүүлийн үед хүнсний ногоо хил махны үнэтэй дүйцэж байгааг цахим орчинд шүүмжлэл дагуулдаг. Мөн шатахууны үнэ өсөж эхэлсэн зэргийг монгол банкны тайланд дараах байдлаар дурджээ.

Хатуу түлш, суудлын автомашин, хүнсний ногоо, согтууруулах ундаа, тамхи, шатахуун зэргийн үнэ байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган гачиг дээр нь татварын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж байна гэжээ. Гэхдээ энэ өсөлт инфляцид хүчтэй нөлөөлөх хэмжээний биш гэж дэлхийн банкны эдийн засагчид хэллээ. Үнийн өсөлтийг тодорхойлох инфляцийг тогтвортой барихад Монгол банкны бодлогын хүү чухал нөлөөтэй.

   Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буулгаж 10 хувьд хадгалсан нь цаашид эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж инфляцийг тогтвортой байлгана гэдгийг хэлж байна. Энэ жил инфляци 8 хувийн орчимд хадгалагдах төлөвтэй байгаа бол ирэх онд уул уурхайн бус салбарын идэвхжилттэй холбоотойгоор инфляци бага зэрэг өсөж харин хүнсний инфляци бага зэрэг буурах төсөөлөлтэй байна.

монгол банк зурган илэрцүүд

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө