Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ч.ДАВААБАЯР: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зээл эзэддээ хүрч чаддаггүй

  М.Ариунжаргал 2018-06-04 2547

     Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ салбарыг цогц бодлогоор тууштай дэмжихийг хүсч нэгдсэн форум зохион байгууллаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нийт 830 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг байна. Гэвч эдгээр зээл эзэддээ хүрч чадаагүй нь өнөөдөр уг салбарын хөгжлөөс тод харагдаж байгааг салбарынхан онцоллоо. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд энэ асуудлыг тусгахыг хүссэн юм.

   Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байна. Энэ бол МУ ын хөдөлмөрийн зах зээл дэх нийт ажиллагчдын талаас илүү хувь нь юм. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр болсон эдийн засгийн чуулган 2018 аар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудлыг салбар хуралдаан хийгүйг хэлж байна. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед төрөөс олгодог жижиг дунд үйлдвэрлэлийн зээл эзэддээ хүрдэггүй асуудлыг тусгаагүй байна. Тиймээс энэ  мэт тулгамдаж буй асуудлуудаар салбарыхан зөвлөлдлөө.

   Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөж  сангаар дамжуулан олгодог. Гэвч энэ зээл эзэддээ хүрдэггүй асуудалд иргэд, олон нийт, үйлдвэрлэл эрхлэгчдийн  хяналт сул байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга онцолсон юм

  2018 онд л гэхэд 1064 төслийг санхүүжүүлэх хүсэлт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд ирсэн ч ердөө 134 нь л зээлэнд хамрагдсан байна. Тиймээс эрэлт нь хэт их байхад эзэддээ зээл нь хүрдэггүй асуудалд иргэд  ч тэр төр барьж байгаа эрх мэдэлтнүүд ч тэр анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө