Эрчим хүчний зохицуулах хороо Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хамтарч "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарт нэвтрүүлж байгаа шинэ техник технологийн талаар харилцан туршлага солилцож салбарын мэргэжилтнүүдийн илтгэл хэлэлцүүлэг тавих юм. Энэ удаагийн арга хэмжээнд гуч гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.