Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон сууцны зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь 18-35 насныхан байна

  Г.Бадамлянхуа 2018-05-23 1234

Орон сууцны зээлийн дийлэнх хувийг залуу гэр бүлийнхэн авч байна. Энэ тоог Монгол банкнаас гаргасан судалгаанаас харж болох юм. Зээлтэй 93 мянга иргэн байгаагаас 80 орчим хувь нь 18-35 насныхан байна. Тиймээс зээлийн хүүг буруулах, залуу гэр бүлийг бодлогоор дэмжих шаардлага бий болж байна.

 Өнгөрсөн сард нийт 680 зээлдэгч ипотекийн зээл авсан байна.Үүнийг өмнөх сартай харьцуулахад зээлдэгчдийн тоо 2,3 хувиар өсчээ. Эдгээр иргэд, гэр бүлийн дийлэнх нь залуу гэр бүл байгаа юм. Өнгөрөгч 4-р сард зээл авсан иргэдийн 20 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээл буюу 8 хувийн зээлд хамрагдсан байна. Харин  дийлэнх нь банкны эх үүсвэрээр олгосон зээл авчээ.

Орлогоор нь авч үзвэл 2 сая хүртэлх орлоготой өрхүүд нийт ипотекийн зээлийн 64.1 хувийг авсан бол 3 хүртэлх сая төгрөгийн орлоготой иргэд зээлийн 85 хувийг авсан байна. Ингэхдээ дйилэнх нь 60 хүртэлх м кв талбайтай орон сууцыг авдаг байна. 2001 оноос хойш баригдсан байр, орон сууцанд нийт ипотекийн зээлийн 80 гаруй хувь нь зарцуулагддаг байна.

 Зээлийн эргэн төлөлт 2018 оны дөрөвдүгээр сард 22.8 тэрбум байна. 2017 оны 10 дугаар сараас орон сууцны үнэ өссөн гэдгийг Монголбанкнаас мэдээллэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө