Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУ-ын боксын холбооны түр ерөнхийлөгчийг Залуучуудын олимпийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ

  TV5 News 2018-10-07 1737

Олон улсын олимпийн хорооны ерөнхий зохион байгуулагч Кристоп де Кеппер AIBA буюу олон улсын боксын холбооны гишүүн 203 улсад албан захидал илгээжээ. Уг захидалд одоогийн түр ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Узбекистаны Гафур Рахимовыг Залуучуудын олимпийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон талаар бичсэн байна. Ирэх сарын 2-3нд ОХУ-ын Москва хотод болох чуулганаар боксын холбоо шинэ тэргүүнээ зарлана. Ерөнхийлөгчийн сунгаанд Гафур Рахимов ганцаараа нэр дэвшиж, сонгуульд оролцохоор болсон юм. Түүнтэй Казахстаны Серик Конакбаев өрсөлдөхөөр нэр дэвшсэн ч эхний шалгуур болох 20 улсын боксын холбооноос дэмжлэг авч чадаагүй юм. Гэхдээ Конакбаев зүгээр гараа хумхиад суухгүй. Энэ асуудлаар спортын арбитрын шүүхэд гомдол гаргана гэдгээ зарласан. Түүнийг Европын боксын холбоо дэмжихээр илэрхийлсэн билээ. Харин Г.Рахимовыг ганцаараа нэр дэвших болсонд Олон улсын олимпийн хорооны нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Тэр ч бүү хэл хэрвээ Рахимов сонгогдвол сонирхогчдын боксыг олимпийн хөтөлбөрөөс хасах хүртэл арга хэмжээ авч магадгүй талаар сануулсан юм. Рахимов өнгөрсөн жилээс боксын холбооны түр ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Харамсалтай нь, АНУ-ын сангийн яамнаас түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн гол сэжигтэн гэж үздэг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө