Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын 40 баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөнө

  TV5 News 2018-10-07 1728

Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын 40 баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас 18 хүртэлх насны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн эрэгтэй шигшээ баг оролцох билээ. Тус тэмцээний сугалаа тодорч, Монголын баг С хэсэгт багтсан байна. Энэ хэсэгт сагсан бөмбөг өндөр хөгжсөн АНУ, ОХУ болон Эстони, талбайн эзэн Аргентиний баг оржээ. Сонирхуулахад, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох багийг чансаагаар тогтоодог. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд чансаагаар эхний 20-д жагссан баг залуучуудын олимпод оролцох эрх авсан юм. Хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарч, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө