Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өөрийн арьсанд тохирсон арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?

  Д.Отгонсүрэн 2018-05-15 4781

Зах зээлд буй хэдэн саяар тоологдохуйц арьс арчилгааны бүтээгдэхүүн дунд өөрийн арьсанд тохирсон, өдөр тутмын хэмнэлийн нэгээхэн хэсгээ болгох зөв бүтээгдэхүүнийг сонгох нь тун ярвигтай мөн залхуутай ажлуудын нэг яах аргагүй мөн. Гэвч өөрийн нүдэнд өртсөн ганц бүтээгдэхүүнээр бүү хязгаарлагдаарай. Бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нэгэн хэвээр хийгддэггүй бөгөөд зарим нь бусдыгаа бодвол таны арьсанд яв цав тохирч, маш сайн нөлөө үзүүлнэ. Хамгийн сайн боломжит нөлөөг хүртэхийн тулд арьс арчилгааны мэргэжилтнүүд болон арьсны эмч нарын гаргасан шалгууруудын дагуу олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг харьцуулж үзээрэй.

1. Алхам

Өөрийн арьсны төрлөө тодорхойлоорой. Ингэхийн тулд дундажаар бүлээн усаар нүүрээ 5-6 удаа угаана. Хэдэн минутын дараа арьс тань таталдаж байвал та хуурай арьстай гэсэн үг. Хэрэв үгүй бол 20 минут хүлээгээд нүүрний сальфеткийг нүүрэндээ наагаарай. Сальфткан дээр тосны мөр гарсан бол та тослог арьстай гэсэн үг. Хэрвээ та Т бүсийн түвшинд тослогтсон байхыг харвал холимог арьстай гэсэн үг юм.

2. Алхам

Суурь бүтээгдэхүүнүүдээ чухалчлаарай. Зөв арьс арчилгаатай байхын тулд танд ердөө гуравхан бүтээгдэхүүн л байхад хангалттай. Өөрийн арьсны төрөлд тохирсон зөөлөн нүүр цэвэрлэгчээр ( cleanser) нүүрээ угааснаар арьс арчилгаа эхэлнэ. SPF 30-тай өдөр тутмын чийгшүүлэгч хэрэглэсний дараагаар шөнийн тос түрхэснээр дуусна. Өөрийн нүүрээ сайн арчлахын тулд эдгээрийг тогтмол хэрэглэж заншаарай.

3. Алхам

Үрчлээ, нүдэн доорхи зураас (үрчлээ) зэрэг нүүрнийхээ хамгийн их арчилгаа шаардсан асуудлыг сонгон түүндээ тохирсон бүтээгдэхүүнүүд хүртэл сонголтоо нарийсгахыг Америкийн Арьсны Эмч нарын Нийгэмлэг зөвлөж байна. Цэвэршүүлэх, чийгшүүлэх зэрэг хэд хэдэн хэрэгцээг зэрэг хангасан ганц цогц бүтээгдэхүүн сонгохыг илүүд үзэх хандлагатай байдаг ч эдгээр бүтээгдэхүүнүүд нь үр дүн тийм ч сайтай биш мөн арьсыг цочроох нь бий гэж тус нийгэмлэг үзэж байна.

4. Алхам

Харьцуулж буй олон төрлийн бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагыг уншаарай. Өдөр тус бүтээгдэхүүнийг хэрэглэхээр төлөвлөж буй бол нарны хамгаалалтай найрлага бий эсэхийг харахыг арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгагч Паула Бегун зөвлөж байна. Түүний хэлснээр үр дүн сайтай нарны хамгаалалтын найрлага бол авобензон ба цинкийн оксид аж. Америкийн Хавдрын Нийгэмлэгийн мэдээлж буйгаар бол өдрийн арьс арчилгааны бүтээгдэхүүний SPF 15 ба түүнээс дээш байх естой билээ.

5. Алхам

Идэвхитэй найрлага бүхий бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Нас явж буйг илтгэх шинж тэмдгүүдээ багасгахыг хүсвэл таны арьсны төрөлд тохирох хамгийн сайн бүтээгдэхүүн нь батлагдсан идэвхитэй найрлагатай байх хэрэгтэй.   Насжилтын эсрэг зарим идэвхитэй бүтээгдэхүүнээс дурдвал: ретиноид, пептид, когикийн хүчил, альфа гидрокси хүчил, гидрокинин ба салицилын хүчил. Зөвхөн цөөн хэдхэн идэвхитэй найрлага л нас явж буй шинж тэмдгийг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан байгаа. Бусад идэвхитэй ба идэвхигүй найрлагууд ч гэхдээ нөлөөтэй. Гэхдээ тэдний үр дүнг батлах судалгаа хараахан байхгүй байна.

 

6. Алхам

Хйимэл үнэртэн агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хаяарай. Хиймэл үнэртэн – fragrance байгаа эсэхийг найрлагынх нь жагсаалтыг уншаад эсвэл тагийг нь нээгээд үнэрлээд л мэдчихнэ. CNN-н эрүүл мэндийн цахим хуудсан дээр бичсэнчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн үнэртэн нь арьсны харшлын болон арьс цочрох гол шалтгаан болдог.

7. Алхам

Бүтээгдэхүүнүүдийг харьцуулж байхдаа үнэ өртөгт нь анхаарлаа бүү хандуулаарай. Америкийн Арьсны Эмч нарын Нийгэмлэгийн хэлж буйгаар үнэ нь бүтээгдэхүүний чанарыг илэрхийлдэггүй агаад хямдхан, эмийн сангийн брэндүүд ч таны арьсанд сайн нөлөө үзүүлэх бүрэн боломжтой аж. Хамгийн гол нь зөв найрлага, тэрхүү бүтээгдэхүүнд ямар түүхий эд орсон нь чухал.

Нэмэлт зөвлөгөө

“Хэрэглэгчдийн санал” эсвэл өөрийн дуртай гоо сайхны сэтгүүл зэргээс гуравдагч этгээдийн байр суурийг уншиж цагаа хэмнэх боломжтой. Эдгээрийг ашиглан судалгаа, харьцуулалтаа хийгээрэй. Бусдын саналыг уншсанаар арьс арчилгааны аргуудаа хурдан ялгаж салган, өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг сонгох боломжтой болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө