Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Коллагены ач тус

  admin 2018-04-14 4363

Коллаген гэж юу вэ? Энэ нь бидний арьс, булчин, яс, мөгөөрс, шөрмөс зэрэгт агуулагддаг уураг юм. Хэрэвзээ хүний бие организмыг барилга байгууламж гэж үзвэл коллагеныг тоосго эсвэл блоктой зүйрлэж болох билээ. Нас ахихын хэрээр түүний хэмжээ багасна. Үр дүнд нь янгинадаг үе мөч, шархирсан булчин, үрчгэр арьс, хэврэгшсэн яс л бидэнд үлддэг. Ингээд коллаген хэмээх гайхамшигтай бүтээгдэхүүн ямар ашиг тустай болох талаар бяцхан мэдээлэл хүргэж байгааг хүлээн авна уу.

Ашиг тус # 1 – Үе мөч, холбогч эд эсийг засварладаг

Аливаа гэмтэл, бэртэл, хугарал бүрэн эдгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа ордог гэдгийг над шиг олон дахиж гэмтэл авч байсан хүн л сайн мэддэг байх. Гэмтэл авсан бол зүгээр хараад суухын оронд дотроосоо коллаген ууж хэрэглэсэнээр тухайн гэмтсэн эд эсийн нэгдмэл байдал хангагдана. Судалгааны үр дүнгээс харахад коллаген нь үений өвдөлт, үрэвслийг бууруулж, улмаар остеоартрит зэрэг дегенератив нөхцөлийг эдгээдэг. Өвдөлт бага байна гэдэг нь үрэвсэл намдаах өвдөлт намдаагч эм хэрэглэхгүй байх магадлалтайг илтгэж байгаа хэрэг бөгөөд энэ бол миний номонд гарсан хамгийн том амжилт юм.

Ашиг тус #2 – Нойронд сайн

Миний хувьд нойр гэдэг бол түүнгүйгээр амьдрахын аргагүй нэгэн төрлийн бараа материал бөгөөд яавал хурдан унтах зөвлөмжөөсөө би хуваалцахад бэлэн л байна. Коллаген нойргүйдлийн эсрэг үйлчилдэг тухай баримтууд нь түүнийг шууд л супер одын хэмжээнд аваачих нь ойлгомжтой. Нойр хүргээд зогсохгүй маш гүн унтуулдаг мөн мелатонин болон бусад нойрны эм хэрэглэсний маргааш нь бие нозоордог үйлчлэл илэрдэггүй гээд олон давуу талтай.

Ашиг тус #3 – Сэтгэл зовнилыг багасгана

Коллаген түгшүүр, зовнил бууруулах үйлчилгээ үзүүлдэг, үүний нууц нь найрлаганд нь байх амин хүчил глицинтэй холбоотой аж. Энэ нь тархины эд эсэд агуулагдах амин хүчил бөгөөд тархийг амраах төдийгүй сэтгэл санааг тогтворжуулна. Коллаген нь дарангуйлагч нейродамжуулагчдын адил үйлчилгээ өөрөөр хэлбэл гадны сөрөг нөлөөнөөс хүний уураг тархийг хамгаалдаг тул яагаад энэхүү байгалийн гаралтай өдөөгчийг хэрэглэж болохгүй гэж?

Ашиг тус #4 – Яс бэхжүүлнэ

Би эмэгтэй хүн болохоор нас минь ахих тусам яс хэврэгших хандлага ажиглагдаж байгаа. Кальцийн бэлдмэл миний хэрэглэх зүйл биш ч яс үсээ чанга хатуу байдлаар нь аль болох удаан хадгалах нь миний хувьд тэргүүн зэргийн ач холбогдолтой. Ясны агууламжийн бараг 90% нь коллаген байх агаад миний өдөр тутам хэрэглэдэг коллагений ачаар ясны болзошгүй гэмтлээс сэргийлдэг ч байж магадгүй шүү дээ. Судалгааны үр дүнгээс харахад коллагены үр нөлөөгөөр ясанд агуулагдах эрдсийн нягтрал нэмэгдэх, хэврэгших нь багасах, ясны хэмжээ ихсэх, остеобласт үүсэх явц идэвхиждэг болох нь тогтоогдсон билээ.

Ашиг тус #5 –Байгалийн гаралтай замаар хоолны дуршил бууруулна.

Жингээ хасахыг хүссэн хүмүүст коллаген нь дахиад л маш том боломж байдаг.Уургийн нунтаг бэлдмэл хэрэглэхэд цагаан талх идсэнтэй адилын хэмжээнд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлсэнээр инсулин өсөх ба энэ үед үүсэх өлсгөлөн нь турахаар зэхэж буй хүнд тийм ч сайн биш гэнэ шүү. Өглөөний цайндаа коллаген хэрэглэдэг хүмүүсийн өдрийн хоолны хэмжээ бусдынхтай харьцуулахад 20%-р бага байдаг ажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө