Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Заавал анхаарах ёстой далд гоо сайхан гэж юу вэ?

  admin 2018-04-06 4153

Бүхий л цаг хугацааны турш эмэгтэйчүүд бид одоогийнхоосоо илүү үзэсгэлэнтэй сайхан болох арга замыг эцэс төгсгөлгүй эрэлхийлсээр ирсэн. Тэр ч утгаараа дэлхий даяараа гоо сайханыг шүтэн биширч, шагшин магтсаар байгаа билээ. Гоо сайхан, үзэсгэлэнтэй байх нь  үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, оо энгэсэг хэрэглэснээр ганц тодорхойлогдох зүйл биш гэдэгтэй та хэдийнээ санал нийлэх байх. Үүнд хамгийн ихээр нөлөөлөх зүйл буюу эмэгтэйчүүд бидний хамгийн том гоо сайхан харагдах нууц бол мэдээж дотроосоо эрүүл, чийрэг бие бялдрыг цогцлоох явдал юм. 

Амин дэмээр баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэх, амин дэм хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших, спортоор хичээллэх гээд олон хүчин зүйл бүсгүйчүүд бидэнд гоо сайхнаа хадгалахад тусалдаг хэдий ч бидний ярианы сэдэв дунд орхигддог нэг гоо сайхан бол далд гоо сайхан юм. Магадгүй бидний дунд далд гоо сайхан гэдэг шинэ нэр томьёо байж ч мэдэх юм. Учир нь энэ талаарх сэдвийг эмэгтэйчүүд тэр бүр сөхөн ярьдаггүй. 

Дийлэнх нь сөхдөггүй энэ сэдэв  харин ч эмэгтэйчүүдийн ярианы гол сэдэв болж, эмэгтэйчүүд энэ талаар илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал. Учир нь биенээсээ бие ургуулж, аминаасаа амь тасалдаг эмэгтэй хүний хувьд хувьд бидний өнөөдрийн нийтлэлээрээ хөндөж буй далд гоо сайхан гэх зүйл салшгүй холбоотой бөгөөд далд утгаараа гэр бүлийн тогтвортой харилцаанд ч чухал үүрэг гүйцэтгэж байдаг.

Далд гоо сайхан гэж юу вэ?

Аарцагны хөндийд байрлах эмэгтэй хүний бэлэг эрхтний булчингийн хөгжил нь жирэмслэх, хүүхэд төрүүлэх болон бэлгийн амьдралд асар их нөлөө үзүүлдэг. Энэхүү булчингийн тусламжтайгаар давсаг, үтрээ, умай, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хэвийн тогтмол явагдаж байдаг.  

Аарцагны хөндийн булчин: Аарцагны доод холбоос нь нурууны доод яснаас умдагны ясыг холбосон давсаг, сав, үтрээ, шулуун гэдсийг сойж барьсан булчин юм. Аарцагны булчингууд болон холбоосууд хамтран аарцгийн эрхтнүүдийг байранд нь хадгалах, давсаг ба хэвлийд хяналт тавих зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг )

Далд гоо сайхантай холбоотой ямар асуудлууд эмэгтэйчүүдэд тулгардаг вэ?

  • Төрсний дараах үтрээний булчин сулралт
  • Бэлгийн таашаал буурах
  • Шээс задгайрах өвчин үүсэх
  • Шулуун гэдэсний булчин сулрах
  • Цагаан мах эргэх
  • Сарын тэмдэг, үтрээний уян хатан байдал алдагдах
  • Цэвэршилтийн үеийн асуудлууд

Эдгээр асуудлууд бүсгүй танд үүссэн бол одооноос энэ асуудалд ач холбогдол өгөн, өөрийнхөө далд гоо сайханд анхаарч эхлэхийг зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө