Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Целлюлиттэй эсэхээ хэрхэн мэдэх вэ?

  admin 2018-03-26 1944

Францын эмч нарын баталж байгаагаар целлюлит нь энгийн нэг өөх биш бөгөөд организмд илүүдэл ус хадгалагдсанаас үүсдэг гэнэ. Эмэгтэй гормон эстроген, ус, бодисын солилцооны дүнд үүссэн биед хэрэггүй нэгдлийн харилцан үйлчлэлийн дүнд бий болдог бөгөөд хэрэв хайхралгүй орхивол үений өвчин үүснэ гэж баталдаг. Шинжлэх ухааны хэллэгээр целлюлит гэдэг нь лимфийн судасны урсгал ба микроциркуляцийн алдагдлын улмаас арьсан доорх өөхөн давхаргад бүтцийн өөрчлөлт орсныг хэлж байгаа бөгөөд өөхөн эд эсэд зогсонги байдал үүсч тэжээлийн дутагдалд ордог. Ингэсээр эд эс шаардлагатай тэжээлийн бодисоо гаднаас авч чадахгүй, бодисын солилцооны бүтээгдэхүүнээ гадагш ялгаруулж чадахаа больж, өөхөн эд эсэд хордлого үүссэн, аажмаар бөх бат сорвижсон өөрчлөлт гардаг. Целлюлит нь өгзөг, гуя, шилбэ, хүзүүний ар хэсгээр  ихэвчлэн үүсэх хандлагатай байдаг. Арьс хавагнасан , барзгар , арьсны нүхнүүд тэлж томорсон харагддаг. Целлюлит нь арьсны онцлогоос шалтгаалдаг учраас тарган, туранхай ямар ч хүмүүст үүсэж болдог.

Целлюлитын өөрчлөлт эмэгтэй хүний дааврын түвшингий хамгийн тогтворгүй байдаг насанд хамгийн ихээр үүсэх эрсдэлтэй байдаг. Эмэгтэйчүүд дааврын хэлбэлзэл хамгийн тогтворгүй байдаг үе болох бэлгийн бойжил эхлэх, жирэмслэх болон цэвэршилтийн насанд эрүүл амьдралын хэв маяг сахих нь хамгийн чухал юм.

Целлюлит байнаа гэдэг нь организмыг цэвэрлэх үйл ажиллагаа алдагдаж, бие чинь бохирдож байна гэсэн үг. Иймд таны биед целлюлит байгаа бол яаралтай үүнээсээ салах хэрэгтэй. 

Целлюлит үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд

  • Хэт таргалалт , биеийн жингийн илүүдэл
  • Буруу хооллолт/ чихэрлэг амттан байнга хэрэглэх нүүрс ус, илчлэг ихтэй хоол хүнс /
  • Хөдөлгөөний хомсдол/ хэт суугаа байдал
  • Шингэний дутагдал /өдөрт 2л ээс бага ус уух /
  • Cтресс ядаргаа
  • Архи тамхи хэрэглэх, шар айраг ихээр хэрэглэх

Та целлюлиттэй эсэхээ шалгаад үзээрэй!

Доорх 10 шинж тэмдгээс танд хэдэн шинж нь илэрч байна вэ? Шинж тэмдэг бүрт нэг оноо

  1. хөл амархан хавагнадаг. амархан хөрдөг
  2. шарх, сорви эдгэхдээ удаан
  3. юманд цохиход амархан хөхөрч, сорви тогтдог.
  4. арьсанд энд тэнд хөхрөлттэй
  5. арьсыг чимхэхэд хатуу байх
  6. арьсаа тэмтрэхэд толигор биш, барзгар байх
  7. арьсыг харахад апельсины хальс шиг харагдах
  8. арьсны уян чанар алдагдаж, арьс хуурайших
  9. арьсыг тэмтрэхэд хүйтэн, хөрсөн байх
  10. арьсан тэмтрэхэд овгор товгор тэмтрэгдэх
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө