Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүрэн манжингийн дэглэмээр турах супер жор

  admin 2018-01-26 8452

Хүрэн манжингийн дэглэмээр өдөрт 1 кг хүртэл жин хаяна! Хоёр сар завсарлаад – дахиад эхэлнэ

Хүрэн манжин ашиг тустай гэж би эмээ, ээжээсээ байнга сонсдог байлаа. Хэрэгтэй гэдгийг нь мэдэж байсан ч ганц граммыг ч идэж чадахгүй. Илүүдэл жинтэй нүүр тулахад идэх дургүй ногоо миний аврах хантааз болдог байгаа. Одоо хүрэн манжингийн салатыг юугаар ч солихгүй. Турах сонирхолтой бүсгүйчүүдэд хүрэн манжин алдаршжээ: бүтэн жилийн турш идэж болно, үнийн хувьд боломжийн, дэлгүүрийн лангуу болгон дээр л бий, хамгийн чухал нь хүрэн манжингийн дэглэм – хөнгөн бас үр дүнтэй.

Хүрэн манжингийн хоолны дэглэмийн 2 хувилбарыг танилцуулж байна: 7 болон 3 өдрийн. Долоо хоногийн турш уг ногоог идсэнээр мэдэгдэхүйц жин хаяна, дархлаа сэргээнэ, гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Турахын тулд хүрэн манжин Хүрэн манжингийн дэглэм баримтлахад их хэмжээний шингэн ууж байх ёстой. Өдөрт 6-7 аяга цэвэр ус уухыг хичээнэ. Хүрэн манжингаа чанаж, жигнэж мөн шүүсийг нь шахаж уух боломжтой. Халуун хэмд болгоход шим тэжээлтэй бодисоо алдагдахгүй, харин ч илүү амттай болдог байна.

7 хоногийн хүрэн манжингийн дэглэм Уг дэглэмийг тэнцвэртэй гэж үзнэ.

Хүрэн манжингаас гадна өөхгүй мах, шувууны мах, ислэг сүүн бүтээгдэхүүн, ногоо (төмснөөс бусад), жимс (гадил, усан үзмээс бусад) цуг идэх боломжтой. Хүрэн манжингийн салат бэлдэхийн тулд байцаа, лууван, улаан лооль, цоохор майлз, самар, хар чавга, үзэм, ургамлын тосоор амтлана.

1. Эхний өдөр Өглөөний цай: хүрэн манжингийн салаттай чанасан будаа. Өдрийн хоол: жигнэж болгосон хэдэн хэрчим хүрэн манжин, өөхгүй загас Оройн хоол: винегрет буюу хүрэн манжинтай шанцай

2. Хоёр дахь өдөр Өглөөний цай: жигнэсэн өндөг, хүрэн манжин, луувангийн салат Өдрийн хоол: чанасан тахианы цээж мах, хүрэн манжингийн икра Оройн хоол: хүрэн манжинтай ногооны рагу

3. Гурав дахь өдөр Өглөөний хоол: аарц, алимтай хүрэн манжингийн салат Өдрийн хоол: ногооны шөл, хүрэн манжингийн салат Оройн хоол: жигнэж болгосон тослоггүй загас, жигнэсэн ногоо.

4. Дөрөв дэх өдөр Өглөөний хоол: хүрэн манжингийн салаттай гурвалжин будаа Өдрийн хоол: нэг порц хүрэн манжингийн салат Оройн хоол: хүрэн манжин, хар чавга, самартай салат

5. Тав дахь өдөр Өглөөний хоол: тослоггүй тарагтай чанасан хүрэн манжин Өдрийн хоол: жигнэсэн тахианы котлет, будаа, хүрэн манжингийн салат Оройн хоол: тарагтай хүрэн манжингийн смузи

6. Зургаа дахь өдөр Өглөөний хоол: адыгейн бяслаг, улаан лоольтой шарсан талх, хүрэн манжин Өдрийн хоол: жигнэсэн загас, хүрэн манжин, байцаатай салат Оройн хоол: жигнэсэн ногоо, хүрэн манжингийн шүүс

7. Долоо дахь өдөр Өглөөний хоол: ногооны салаттай мюсли Өдрийн хоол: ногооны щи, жигнэсэн хүрэн манжин Оройн хоол: хүрэн манжин, луувангийн хөнгөн салат Энэ дэглэмийг барьж чадвал долоо хоногийн сүүлээр 4-5 кг хасаж чадна. Хэрвээ амт нь таалагдаж байвал үргэлжлэх хугацааг 10 хоног хүртэл сунгах боломжтой.

3 өдрийн хүрэн манжингийн дэглэм

Гурван өдрийн турш дан хүрэн манжингийн салатаар хооллоно. Өдрийн хэмжээг бэлдэхийн тулд танд 400-500 г хүрэн манжин, 300-400 г лууван, 300 г шинэ алим хэрэгтэй. Бүх орцуудыг үрж жижиглээд сайтар холино, бага зэргийн нимбэгийн шүүс цацаад тослоггүй йогурт, 2 х.х ургамлын тосоор амтална. Уух усны хэмжээг ихэсгэхийг мартаж болохгүй. Уг дэглэм нь өтгөн гадагшлуулах тул амралтын өдрөөр дэглэм баримтлахыг зөвлөе. Хамгийн гол нь – хүрэн манжингийн дэглэмийн дараа өөх тостой, хортой хоол руу шууд шилжихгүй байхыг хүсье. Идэж байгаа хоолныхоо калорийг багасгахыг хичээ, хүрэн манжин танд тусална. Уураг, өөх тос, нүүрс ус агуулаагүй учраас хөнгөн чанарын дэглэм болно. Хүрэн манжинтай турах нь бие махбодид ч хэрэгтэй. Хүрэн манжин – хөрс, шорооны шим тэжээлийг өөртөө шингээсэн мэт гайхалтай ногоо. Тиймээс таны хоолны жагсаалтанд заавал орох ёстой. Та бүхэнд эрүүл энхийг хүсье

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө