Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өглөөг өөдрөг угтах зөвлөмж

  admin 2018-01-17 4708

Өглөөг хэрхэн угтаснаас тухайн өдрийн эрч хүч, ажлын амжилт, ааш зан гэхчлэн бүх зүйл хамаардаг билээ. Харин бид ихэвчлэн нойроо харамжлаж, бухимдаж сэрдэг бөгөөд үүнээс сэргийлэх, өглөөг эрч хүчтэй, сэргэлэн угтах аргуудыг танд аминчлан дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя. 

1.Тогтсон цагт унтах

Хэрвээ та үдэш бүр маш орой унтдаг бол аль болохыг эрт унтахыг хичээгээрэй. Мөн унтах цагтаа утсандаа сэрүүлэг тавьсан ч болно шүү дээ.

2.Сэрүүлгээ өөрөөсөө аль болох хол тавь

Ихэнх хүмүүс сэрүүлгийн чанга дуунаар хүсэхгүй байсан ч сэрж, унтраагаад хөнжилдөө шунгаж хэвтэн, унтаад өгөх нь бий. Харин та сэрүүлгээ өөрөөсөө хол тавиад нэг үзээрэй. 

3.Төлөвлөх

Үдэш унтахын өмнө маргаашийнхаа ажлыг төлөвлөөд унтвал, маргааш нь түүнийхээ төлөө илүү сэргэг, эрч хүчтэй сэргэх юм.

4.Оройн цагаар кофе уухаас татгалз

Оройн цагаар уух кофены хэмжээгээ багасгаснаар таны нойр хулжих зовиур арилж, өглөөг илүү эрч хүчтэй угтах болно. 

5.Ном унших

Заримдаа ном унших нь нойрыг түргэн хүргэж, илүү хурдан, бат бөх унтахад тусалж байдаг. Тиймээс ном уншаад үзээрэй.

6.Дасгал хийх

Өглөө сэрсэн даруйдаа 10 минут ч болох хөнгөн сунгалтын дасгалыг хийж байгаарай. Энэ нь өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалдаг.

7.Өглөө кофе уух

Үдэш бус харин өглөө нэг аяга кофе ууснаар та илүү сэргэж өгнө. Тиймээс өглөөний төлөвлөгөөндөө кофе оруулахаа бүү мартаарай.

8.Компьютер, телевизээс өөрийгөө чөлөөл

Унтах үедээ үргэлж гар утас, компьютер зэргээс хэт хамааралтай байдаг бол, энэ нь таны нойр хулжих бас нэгэн том шалтгаан юм. Тиймээс тэдгээрээс өөрийгөө чөлөөлөөрэй.

9.Унтахаас цагийн өмнө шингэн уух

Унтахынхаа өмнө шингэн зүйлийг хэт их ууснаар нойр хулжих, давсаг чинэх зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс дор хаяж цагийн өмнө шингэн зүйлийг ууж болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан