Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сэтгэл судлалын талаарх сонирхолтой баримтаас: Эмэгтэй хүн дунджаар 47 цаг 15 минут нууц хадгалж чаддаг

  admin 2017-11-27 2315

Сэтгэл судлалын талаар олон сонирхолтой баримтуудыг та уншиж байсан байх. Зарим нь үнэхээр л бодит зүйлийг хэлчихсэн юм шиг санагдах нь ч бий. Тэгвэл сэтгэл судлаачдын гаргасан эдгээр баримтуудтай хэр санал нийлэх вэ. Сонирхоод уншаад үз. Харин дараа нь үнэнтэй хэр ойрхон байгааг эргэцүүлээрэй. 

1. 16 болон 28 насны хооронд эхэлсэн нөхөрлөл илүү урт хугацаанд үргэлжилдэг.

2. Ихэнх эмэгтэйчүүдэд боргил хоолойтой залуус таалагддаг байна. Боргил хоолойтой залуучууд тэдэнд илүү итгэл даах чадвартай санагддаг байна.

3. Зөвлөгөө их өгдөг хүмүүс ихэвчлэн өөрсдөө их асуудалтай байдаг.

4. Хүн ухаантай байх тусмаа хурдан сэтгэдэг ба муухай бичигтэй байдаг.

5. Бидний харилцаанд сэтгэл хөдлөл нөлөөлдөггүй, эсрэгээр харилцаа нь сэтгэл хөдлөлд нөлөөлдөг байна.

6. Рестораны ажилчидтай хэрхэн харьцаж байгаа нь тухай хүний зан араншингийн талаар ихийг хэлдэг байна.

7. Буруугаа түрүүлж хүлээдэг хүн бусдыг илүү ойлгодог байна.

8. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол илүү өвдөлт тэсвэрлэх чадвартай.

9. Өндөр давтамжтай дуу сонсох нь таныг тайвшруулан, жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг.

10. Олон зүйлийн талаар бодоод унтаж чадахгүй байвал, та босоод цаасан дээр бодлоо бич. Энэ нь таныг бодлоо цэгцэлж ингэснээр оюун санааг амрааж унтахад тань тус болоход нэмэртэй.

11. Өглөөний мэнд, сайхан амраарай гэсэн мессэжүүд тархины аз жаргал мэдэрдэг хэсгийг идэвхжүүлдэг байна.

12. Айдаг зүйлсээ даван гарсны дараагаар хүн аз жаргалыг мэдэрдэг байна.

13. Эмэгтэй хүн дунджаар 47 цаг 15 минут нууц хадгалж чаддаг байна.

14. Хүн болгоныг аз жаргалтай байлгах гэж оролддог хүн эцсийн дүндээ өөрөө хамгийн их гунигладаг.

15. Аз жаргалтай байх тусам бага нойр шаардагддаг.

16. Хайртай хүнийхээ гараас атгахад илүү бага өвдөлт мэдэрдэг.

17. Ухаантай хүмүүс найз нөхөд багатай байх хандлагатай байна, учир нь хүн ухаантай байх тусмаа шилэмтгий болдог.

18. Хамгийн сайн найзтайгаа гэрлэх нь салах эрсдэлийн 70% бууруулдаг ба насан туршийн байдаг.

19. Удаан хугацаанд ганцаараа байх нь өдөрт 15 тамхи татсантай тэнцүү хэмжээний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

20. Аялах нь хүний тархинд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн зүрхний шигдээс болох эрсдэл буруулж, сэтгэл гутралыг эмчилдэг.

21. Өөрийн сонирхдог зүйлсийн талаар ярихдаа хүн илүү сэтгэл татам харагддаг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө