Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

  admin 2017-11-02 2319

Эрүүл арьстай байх нь бүсгүйчүүдийн мөрөөдөл. Гэвч манай орны уур амьсгалын эрс тэрс байдал үүнд сөргөөр нөлөөлөх нь бий. Ялангуяа өвлийн улиралд арьс арчлах асуудал хамгийн их асуудал дагуулдаг.  Хүйтний улмаас бүсгүйчүүдийн нүүрний арьс эмзэгшиж, хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт.  Агаарын хэт хүйтэн байдал нь арьсны уян хатан чанарыг алдагдуулж, хуурайшуулдаг.  Үнэн хэрэгтээ хавар арьс хуурайшдаг гэдэг ойлголт нь буруу юм. Бид өвлийн улиралд арьсаа зөв арчилж хамгаалж байх хэрэгтэй.  Тэгвэл хүйтний улиралд арьсаа хамгаалах зөвлөмжийг сонирхуулъя. Туршаад үзээрэй.  

-Нүүрээ буцалсан ус болон зөөлрүүлсэн усаар угааж занших хэрэгтэй 

-Өөрийн арьсанд тохирсон тос хэрэглэх, өвөл зунгүй нэг тосоо хэрэглэх нь буруу.Өвлийн улиралд илүү хүний арьс үрчлээтэж хөгширдөг.Хэрвээ танд монгол тос тохирдог бол өвлийн улиралд монгол тосыг түрхвэл илүү зохимжтой. Учир нь монгол тосны найрлага нь тослог ихтэй, хүйтнээс арьсыг хамгаалах сайн бүрхүүл болж өгдөг байна. 

-Хэрвээ таны нүүрний арьсны аль нэг хэсэг хөлдсөн эсвэл цайрсан бол ургамлын тосыг хөвөнд шингээн маш болгоомжтой, зөөлнөөр үрэх маягтай арчих хэрэгтэй. 

-Өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. 

- Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. 

-Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна. 

-Тослог арьстай хүмүүс спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна. 

- Хүйтний улирал нэгэнт эхэлчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй. 

-Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширдаг. 

-Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно. 

- Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт 2 удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө