Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сэрвэгэр чанга хөхний 5 нууц

  М.Даваадулам 2017-03-28 27430

Эмэгтэй хүний хувьд чанга сэрвэгэр хөхтэй байх нь нэг ёсны бахархал байдаг. Гэвч хөхний арьс хэт зөөлөн учир янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр чанга байдлаа алдаж, цаашлаад гоо сайхнаа ч алдах эрсдэлтэй.

Тэгвэл үзэсгэлэнт бүсгүйчүүддээ дараах гоо сайхны зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр 5 зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр үргэлжид өөртөө сэтгэл хангалуун байхаас гадна эрчүүдийн харцыг унагах болно!


Хүйтэн ус хэрэглэж заншаарай

© DEPOSITPHOTOS  

Хүйтэн шүршүүрт орох таагүй байж мэднэ. Гэхдээ арьсаа үргэлжид чанга хэвээр нь хадгалахыг хүсвэл хүйтэн шүршүүрийг сонголтоо болгоорой. Өдөр бүр ийнхүү хүйтэн шүршүүрт орж зүрхлэхгүй бол хөлдөөсөн мөс, эсвэл хүйтэн алчуураар цээжиндээ жин тавьж байхыг зөвлөж байна. 


Нуруугаа цэх байлгаарай

© DEPOSITPHOTOS  

Нуруугаа бөгтийлгөхөд хөх тань жижиг харагдахаас гадна цээжний булчингууд тань сулрах эрсдэлтэй. Тиймээс мөрөө тэнийлгэж, цээжээ цэх байлгаарай. 


Хөхөө дарах, хэт их ачаалал өгөхөөс сэргийлээрэй

© DEPOSITPHOTOS  

Аль болох түрүүлгээ харж битгий хэвт, бүр түрүүлгээ харж унтах ч хэрэггүй. Мөн дотуур хувцас сонгохдоо өөрийн бие галбирт тааруулаарай. Хөх өргөж, илүү дур булаам харагдуулах ч зарим хөхөвч таны эрүүл мэнд, гоо сайханд аюултай байж мэднэ. Жижиг, багадсан хөхөвч нь биед таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна цусны эргэлтийг ч бууруулна. 


Спортоор зөв хичээллээрэй

© DEPOSITPHOTOS  

Гүйх, аэробикоор хичээллэх өөр бусад идэвхтэй спортын төрлөөр хичээллэх нь мэдээж гоолиг галбираа хадгалахад туслахаас гадна, сэтгэл санааг дэмждэг. Тэгвэл аливаа дасгал хөдөлгөөнийг буруу хийснээр хөхөнд тань сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Огцом хөдөлгөө нь хөхний зөөлөн арьсны бүтцийг гэмтээдэг. Спортоор хичээллэхдээ хөхөвчөө зөв сонгох хэрэгтэй. Хөхөвч, даруулга, цээживч зэргээ зөв сонгохыг зөвлөж байна. Хэзээ ч цээж нүцгэн, хөхөвчгүй үсэрч, гүйхгүй байхыг зөвлөж байна. 


Нарны хэт ягаан туяанаас сэргийлээрэй

© DEPOSITPHOTOS  

Нарнаас хамгаалах тос хэрэглэлгүй наранд биеэ хэт шарснаар арьс хуурайшиж, уян хатан байдлаа алддаг. Хэрэв та сэрвэгэр, чанга хөхөө хэвээр нь хадгалахыг хүсвэл наранд биеэ шарах, биеэ борлуулах зэрэг үйлчилгээнээс татгалзахыг зөвлөж байна. 

Нүүр зураг: DEPOSITPHOTOS 
Эх сурвалж: huffingtonpostorganicfactsthescienceofeatingindiatimeshealth24

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө