Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гэрийн нөхцөлд хар батга арилгах 9 арга

  М.Даваадулам 2017-03-22 16438

Гоо сайхны төвөөр үйлчлүүлснээр нүхжилтийг багасгаж, хар батгыг цэвэрлэх боломжтой. Тэгвэл гэрийн нөхцөлд хямд төсөр аргаар хэрхэн хар батганаас ангижрах вэ? Гэрийн нөхцөлд хар батганы эсрэг маск, скраб хэрхэн бэлтгэх талаар зөвлөж байна. 

1. Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр

© barefootblonde  

Нимбэгээ дундуур нь хуваан хэрчиж, хэрчсэн хэсэг дээр бүхэлд нь бага зэргийн зөгийн бал түрхэнэ. Дээрээс нь хоёр чимх элсэн чихэр /бор элсэн чихэр хэрэглэвэл илүү үр дүнтэй/ цацна. Бэлэн болсон "байгалийн" гуужуулагчаараа хар батгатай хэсгээ сайтар үрнэ. 

Тус аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэхийг зөвлөж байна. 


2. Вазелин + хүнсний скоч

© alldaychic  

Энэ аргыг усанд орсны дараа шууд хэрэглэнэ. Учир нь энэ үед арьсны нүх сүв тэлсэн байдаг. Хар батгатай хэсэгтээ вазелин түрхэнэ. Вазелин түрхсэн хэсэгтээ хүнсний скоч тавьж, дээрээс нь халуун алчуураар бигнүүр тавина. Алчуур хөрөх хүртэл байлгаарай. Дараа нь салфеткаар вазелинаа арчиж, хар батгатай хэсэг дээрээ хуруугаараа зөөлөн дарна. Ингэснээр хар батга хялбар гадагшилдаг. Дараа нь арьсандаа чийгшүүлэгч түрхээрэй. 

Энэ аргыг сардаа 1-2 удаа хэрэглэхийг зөвлөж байна.


3. Наргил модны самрын /кокос/ тос + эфирийн тос

© freebiefindingmom  

1/4 аяга бага зэргийн халаасан /богино долгионы зууханд 10 секунд орчим халаах/ наргил модны самрын тосон дээр 10 дусал эфирийн тос нэмж, сайтар хутгана. Нүүрний хөвөн дээр бэлэн болсон бэлдмэлээсээ түрхээд өдөр бүр нүүрээ цэвэрлэхдээ чийгшүүлэгч болгон ашиглана.

Бэлдмэлээ тасалгааны хэмд таглаатай саванд хадгална. 


4. Шанцай /корица, синнамон/ + овъёосны гурил

© Sifa's corner  

1 цайны халбага овъёосны гурил болон 1 цайны халбага нунтаг шанцайгаа хооронд нь сайтар хутгана. Бага зэргийн бүлээн ус нэмээд, өтгөн зуурмаг болтол хутгана. Бэлэн болсон зуурмагаараа 1 минутын турш нүүрэндээ иллэг хийж, илүүдэл үхэжсэн арьсаа гуужуулна. Дараа нь хүйтэн усаар угаагаарай. Шанцай түрхсэнээр арьс бага зэрэг чимчигнэж болзошгүй. Хүйтэн усаар угаасны дараа энэ мэдрэмж арилна. 

Тус аргыг сард 2-оос илүүгүй удаа хэрэглээрэй. 


5. Идэвхжүүлсэн нүүрс + ногоон шавар

© truenorthinspire  

1/2 цайны халбага идэвхжүүлсэн нүүрс, 1 цайны халбага ногоон шавраа  1/2 цайны халбага бүлээн усанд хольж хутгана. Спонж эсвэл багсаар нүүрэндээ түрхэнэ. Бүрэн хаттал байлгаад, бүлээн усаар угааж цэвэрлээрэй.

7 хоногт 1-2 удаа энэхүү аргыг хэрэглэхийг зөвлөж байна. 


6. Кофены шар + наргил модны самрын тос

© helloglow  

1/2 аяга наргил модны самрын тос бага зэрэг халааж, мөн адил хэмжээний кофены шаартай хольж хутгана. Бэлэн болсон зуурмагны талаар нь нүүрээ цэвэрлэнэ /хурууны өндөгөөр дугариг хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийж, үхэжсэн арьсаа гуужуулна/. Нүүрээ шууд цэвэрлэлгүй 5 минут орхиорой. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. 

Үлдсэн зуурмагаа мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Ингэснээр скраб-маск үргэлж таны гар дор бэлэн байх болно. 


7. Алоэ вера + цагаан шавар + эфирийн тос

© bloominginbedlam  

2 цайны халбага гоо сайхны цагаан шавар, 1 цайны халбага алоэ-вера гель, 1 цайны халбага нэрмэл ус, 6 дусал эфирийн тосоо хооронд нь сайтар хутгана. Шилэн эсвэл шаазан саванд хийж хутгаарай. Бийр эсвэл спонжоор нүүрэндээ түрхээд, 10 минут болгоно. Дараа нь бүлээн усаар угаагаарай. 

Энэ аргыг сард 2 удаа хэрэглэнэ. 


8. Овъёос + зөгийн бал + тараг + оливын тос

© freebiefindingmom  

Холигчинд 1/4 аяга овъёос, 2 цайны халбага тараг, 2 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага оливын тос хийж, миксердэнэ. Урьдчилж цэвэрлэсэн нүүрээ энэхүү бэлдмэлээр 1-2 минутын турш зөөлөн иллэг хийж, цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Эмзэг арьстай бол энэхүү бэлдмэлээр 5-7 минут маск тавьж болно.

Энэ аргыг 7 хоногт 1-2 удаа давтаарай. 


9. Элсэн чихэр + зөгийн бал + оливын тос + ванилийн охь

© Freutcake  

1/4 аяга энгийн элсэн чихэр, 1/4 аяга бор элсэн чихэр, 1 цайны халбага зөгийн бал, 1/4 аяга оливын тос, 1/2 цайны халбага ванилийн охийг хооронд нь сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ түрхэж, иллэг хийн, үхэжсэн арьсаа гуужуулна. Дараа нь бүлээн усаар угаагаарай. 

Энэхүү байгалийн скрабыг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдмэлээ тагтай саванд хийж, тасалгааны хэмд хадгалж болно. 

Нүүр зураг: luanateutzi/ depositphotos.com



 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө