Япон эмэгтэйчүүд яагаад наснаасаа харьцангуй залуу харагддаг нууцыг та мэдэх үү? Чанга толигор арьс, төгс бие галбир, эрүүл гялалзсан үснийх нь нууц ил боллоо.
Наран улсын бүсгүйчүүдийн шаазан мэт толигор арьс нь бурханы бэлэг гэх нэгэн байхад, зөв хооллолт болон арчилгаатай мэргэжилтэн судлаачид нууцыг нь холбон тайлбарладаг.
Япончууд хүнсэндээ цагаан будааг өргөн хэрэглэдэг. Тэгвэл гоо сайхандаа ч цагаан будаа ашигладаг байна.
Уламжлалт гейша нар үс болон хуйхандаа тэжээл өгч, зөөлрүүлэхийн тулд цагаан будаа хэрэглэдэг байжээ. Тэд цагаан будааны усанд орж, үсээ зайлдаг байсан гэнэ.
Харин толигор, тунгалаг арьстай болохын тулд цагаан будааны шүүсээр нүүрээ угаадаг байна.
Цагаан будаа нь арьсанд тэжээл өгч, хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Гэрийн нөхцөлд бэлтгэсэн цагаан будааны маск нь нүүрний арьсыг чангална.
Тус маскийг 7 хоногт 1 удаа хэрэглэхийг зөвлөж байна. Тус маск бүх л төрлийн арьсанд тохирно.
Япон бүсгүйчүүдийн гоо сайхны бас нэгэн нууц бол “амьдралын баяр, баясгалан”. Сэтгэл санаагаар унах нь дархлааг бууруулж, амьдрал богиносгодог гэж үздэг байна. Тиймээс аль болох инээмсэглэж байгаарай!