Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

47 насандаа хэрхэн 35-тай мэт харагдах вэ? Женнифер Лопес зөвлөж байна.

  М.Даваадулам 2017-02-13 20156

Женнифер Лопес удахгүй 50 насны босго давах гэж байгаа гэдэгт та итгэх үү? Тийм ээ, үнэн. Тэрээр 47 настай. Гэвч жил ирэх тутам залуужсаар. 

Лопесын шүтэн бишрэгчид түүний залуу нас, үзэсгэлэн гоо дүрх төрхийн нууцыг гайхширдаг. 

Тэгвэл дуучин, жүжигчин бүсгүй "цаг хугацааг хэрхэн хуурч буй" талаарх багахан зөвлөгөөг хүргэж байна. 


АМЬДРАЛЫН "ЗӨВ" ХЭМНЭЛ

Жей Ло бол Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг төдийгүй өнөө цагийн "секс - бэлгэдлийн" нэг яахын аргагүй мөн. Үүнтэй маргах хүн цөөхөн биз. Өдгөө 47 настай уран бүтээлч бүсгүй сүүлийн жилүүдэд эрүүл амьдралын хэмнэл баримтлах болжээ. Хэдий Instagram хуудсандаа шоу цэнгээн дээр байгаа зургаа оруулдаг ч, түүний хажууд амьдарвал "уйтгарлаж" ч мэднэ. Учир нь тэрээр тамхи татдаггүй, согтууруулах төрлийн ундаа маш ховор хэрэглэдэг. Мөн өдөр тутмын хооллолтоосоо кофег хасаад багагүй хугацаа өнгөрүүлж байгаа гэнэ. 

"Би тамхи татдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, арьсны гол дайсан буюу үрчлээ үүсгэгч кофеинаас бүрмөсөн татгалзаад удаж байна" 

Женнифер Лопес

47 настай олны танил бүсгүй мөн аливаа амттан, шарсан хуурсан хоол хэрэглэдэггүй. Аль болох шинэхэн жимс ногоог сонголтоо болгодог. Гэхдээ хэзээ ч ХООЛНЫ ДЭГЛЭМ барьдаггүй гэнэ. Мэдээж мэргэжлийн хоолны технологичтой зөвлөж уураг, аминдэм, нүүрсусаар баялаг хүнс түлхүү хэрэглэхийг зорьдог гэнэ. 

Секреты молодости и красоты Дженнифер Лопес


СПОРТ

Женнифер Лопес бусад олны танил эрхмүүдийн адил спортоор шаргуу хичээллэж байгаагаа сошиал ертөнцөд олонд зарлаад байдаггүй. Гэхдээ спорт танхимд өдрийг өнгөрүүлдэг гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз. Уйгагүй хичээл хөдөлмөрийн дүнд л ийм гайхалтай бие галбиртай болж, 47 насандаа ийм булчинлаг бие галбираа хадгална шүү дээ. Тэгвэл Женнифер Лопес өглөөний йогийн дасгалыг тогтмол кардио- болон хүчний дасгал хөдөлгөөнтэй хослуулдаг гэнэ. Өглөө бүр 20 минутыг бясалгал хийж, бие сэтгэлээ ариусгахад ашигладаг гэнэ шүү. 

Секреты молодости и красоты Дженнифер Лопес

Секреты молодости и красоты Дженнифер Лопес


АРЧИЛГАА

Спорт, хоолны дэглэмээс гадна 10 цагийн бүтэн нойр авахгүйгээр гоо сайхан харагдахгүй гэж өдгөө 47 настай Женнифер Лопес хэлж байна. Тиймээс бүтэн нойр авахын тулд өдрийн ажлаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Шинэ цомгийн ажил, олон ангит цувралд тоглох, ганцаарчилсан шоу тоглолтын бэлтгэлээс гадна 8 настай Эмма болон Макс ихрүүдийг асарч, хамгаалах, ар гэрийн ажил зохицуулах гээд маш шахуу ажлын хуваарийн хажуугаар Женнифер Лопес хоногт 10 цагт унтаж амждаг нь үнэхээр гайхалтай! 

Жей Ло түүнчлэн хоногт 1.5 литр цэвэр ус ууж, зөв амьсгалын дасгал тогтмол хийдэг гэнэ. 

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс авокадо болон сарнай цэцгийн ханд агуулсан Dr. Hauschka’s Rose Day Cream өдрийн тосыг сонголтоо болгодог бол, гоо сайхны үйлчилгээнээс - химийн пилинг болон Althera аппаратын эмчилгээг сонгодог байна. 

Секреты молодости и красоты Дженнифер Лопес

Секреты молодости и красоты Дженнифер Лопес

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө